No menu items!
HomeОнцлох үйл явдалНӨАТ-ын сугалаагаар Улаанбаатараас хамгийн олон буюу 30,393 азтан тодорлоо

НӨАТ-ын сугалаагаар Улаанбаатараас хамгийн олон буюу 30,393 азтан тодорлоо

-

НӨАТ-ын сугалааны тохирол шинэчилсэн хувилбараар өнөөдөр УИД-ээс шууд явагдлаа. Сугалаанд иргэдийн 2022 оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг оруулсан болохыг Татварын байгууллагаас мэдээлээд буй. Улсын хэмжээнд есдүгээр сарын 36,738,824 баримт системд бүртгэгдсэн байна.

Татварын Ерөнхий Газрын НӨАТ-ын хэлтсийн дарга Л.Мөнхтуул “НӨАТ-ын сугалаа шинэ журмаар явагдаж байна. Худалдан авалт хийх бүрдээ баримтаа авч, системд бүртгүүлсэн баримтын тооноос хамаарч урамшууллын дүн нэмэгдсэн. Сугалааны тохирлыг анх удаа олон нийтийн газраас шууд дамжуулан хүргэж байна. Идэвхгүй болсон бөмбөлгийг хасах замаар супер азтаныг тодруулна. Иргэн та Ebarimt аппликэйшны СУГАЛАА цэсээс азтан болсон эсэхээ үзэх боломжтой” гэв. Сугалааны тохиролд холбогдох албаныхан хяналт тавилаа.

Сугалааны тохирлыг явуулахаас өмнө лацадсан тунгалаг шилэн хоргыг онгойлгон бөмбөлгүүдийг хийж түгжин машиныг ажиллуулах зарчмаар явууллаа.

Тохирлын дүнг танилцуулж байна.

3 орон таарсан

  • 32,869

4 орон таарсан

  • 3,267

5 орон таарсан

  • 320

6 орон таарсан

  • 40

7 орон таарсан

  • 2

8 орон таарсан 

  • 1 супер азтан тодорлоо.

Супер азтаны баримтын дугаар 77346548 байлаа.

Системд бүртгүүлсэн 36,738,824 баримтаас 36,499 баримт орон таарч, азтан болов. Өнөөдрийн тохирлоор Улаанбаатар хотоос хамгийн олон буюу 30,393 азтан тодорлоо.

1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг

11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг

51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30 сая төгрөгийн урамшуулал авна.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд