No menu items!
HomeХэн юу хэлэвТ.Доржханд: Тэтгэврийн зардал 4 их наяд төгрөг болчихлоо, шинэчлэлийг иж бүрэн хийх...

Т.Доржханд: Тэтгэврийн зардал 4 их наяд төгрөг болчихлоо, шинэчлэлийг иж бүрэн хийх хэрэгтэй

-

УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтийн дараа ХҮН-аас мэдээлэл хийж байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд “Монгол Улсын эдийн засаг маш хүн байгаа. Цаашдаа ийм байдлаар ажиллах боломжгүй.

Өнөөдөр нэг долларын ханш 3500 төгрөг байна. Цаашдаа өснө шүү дээ. Инфляц ямар байгаа билээ. Үүнийг шийдэх мөнгөний бодлого, орон зай байхгүй болсон.

Харин төсвөөрөө хэмнэх ёстой. Энэ удаа төсвөө балансжуулчих. Одоо 1,5 их наяд төгрөгийн адагдалтай орж ирж байна. Боль! 0 болго гэж байна.

Монгол Улс маш их өртэй. 2023 он бол онцлог жил. Монгол Улс 2023 онд маш их гадаад бондууд төлнө. Хятадын своп зээл ирэх жил төлнө шүү дээ. Ирэх жилийн 5-р сард 570 сая долларын төлбөр хийгдэнэ. Гэтэл Монголд мөнгө байна уу, байхгүй. Байхгүй тохиолдолд дампуурал болно. Нэгэнт дефолт болчихвол 10 жил эдийн засаг сэргэхгүй. Тйимээс мөнгөний бодлогыг нэгдүгээрт тавь. Мөнгөний бодлогоо нэгт тавиад төсвийн бодлогыг дэмж. 

Хоёрдугаарт, тэтгэврийн зардал 4 их наяд төгрөг болчихлоо. Цагаан сар болохоор ахмадууддаа хайр зарлаж, тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгодог. Ардын намын эдийн засагчид гэж байдаг бол эр зоригтой шинэчлэл хийх хэрэгтэй. Үгүй бол Монгол Улс дампуураад дууслаа. Тэтгэврийн шинэчлэлийг иж бүрэн хийх хэрэгтэй.” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд