НӨАТ: III улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, мөнгөө авах боломжтой

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн, албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын хоёр хувийг улиралд нэг удаа буцаан олгодог билээ.

НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг иргэдэд 2020 оноос эхлэн улиралд нэг удаа олгож эхэлсэн. Тэгвэл III улирлын НӨАТ-ын баримтаа энэ сарын 8-ны дотор гэхэд системд бүртгүүлэн буцаан олголтын мөнгөө авах юм.

НӨАТ-ын буцаалтыг олгох хугацаа:

  • Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.