No menu items!
HomeДэлхийАлла Пугачёва эргэж эх орондоо ирэхгүйгээр явсан байж магадгүй

Алла Пугачёва эргэж эх орондоо ирэхгүйгээр явсан байж магадгүй

-

Дуучин Алла Пугачёва хүү, охины хамт Израиль руу ниссэн байна. Алла энэ удаад эргэж эх орондоо ирэхгүйгээр явсан байж магадгүй гэх таамгийг олон хүн дэвшүүлсэн. Дуучин буцаж ирэх тийз захиалахгүйгээр чартер нислэгээр Израилийг зорьжээ.

Оросын нэрт дуучин Алла Пугачевагийн нөхөр Максим Галкиныг Украины нэрийн өмнөөс улс төрийн үйл ажиллагаа явуулж, санхүүжилт авсан гэх үндэслэлээр ОХУ-ын хууль зүйн яамнаас түүнийг “гадаадын тагнуулч”-ийн бүртгэлд оруулсан билээ.

Учир нь Максим Галкин Орос Украины дайныг эсэргүүцэж, “Би яг одоо юу мэдэрч буйгаа үгээр илэрхийлж чадахгүй байна. Ийм зүйл яаж байж болдог юм бэ? Дайныг зөвтгөх ямар ч үндэслэл байхгүй. Дайнд үгүй гэж хэлье” хэмээн инстаграм хуудастаа бичиж байжээ. Иймд дуучин Алла Пугачева инстаграм хуудсаараа дамжуулан нөхөртэйгээ адилхан “гадаад тагнуулч”-ийн жагсаалтад орох хүсэлтэй байгаагаа 3,5 сая дагагчтэй инстаграм хуудастаа мэдэгдсэн юм. 

Тэгвэл Аллагийн найз, хөгжмийн мэргэжилтэн Артемий Троицкий Пугачёваг эх орондоо ирээд сар л болоод эргээд явсныг ийнхүү тайлбарласан байна. Тэрбээр “Аллаг Москвад байхад Хуульзүйн яам Максим Галкиныг гадаадын тагнуул гэж нэрлэсэн. Хуульзүйн яам Галкиныг Украинаас санхүүжилт авсан гэж үзэж, Алла хайртай нөхрөө өмөөрөн Украин дахь цэргийн ажиллагааг эсэргүүцэж буйгаа хэлэхээс өөр аргагүйд хүрсэн. Тэр нөхрөөсөө урваж чадаагүй” гэжээ.

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд