No menu items!
HomeОнцлох үйл явдалМСҮТ-ийн суралцагчдад сар бүр тэтгэмж өгөхгүй, төгсөхөд нь нэг удаа урамшуулна

МСҮТ-ийн суралцагчдад сар бүр тэтгэмж өгөхгүй, төгсөхөд нь нэг удаа урамшуулна

-

Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад сар болгон 200 мянган төгрөгийн урамшуулал олгож ирсэн.

Тэгвэл 2023 оноос сар бүр олгодог урамшууллыг зогсоож, суралцагч төгсөхөд нь нэг удаа урамшуулал олгодог болгохоор тусгаж байгаа юм байна.

Ингэхдээ тухайн төгсөж буй суралцагчийн нийт суралцсан сарыг нь сар бүрийн 200 мянган төгрөгөөр тооцон нэг удаа бөөнөөр нь олгох аж.  Тухайлбал, хоёр жил буюу 24 сар суралцаад төгсөж буй суралцагч 4.8 сая төгрөгийн нэг удаагийн урамшуулал авна гэсэн үг.

Ингэж бөөнөөр нэг удаа олгодог болох нь тухайн суралцагч нарт гарааны санхүүжилт болоход дэм болно гэж тооцсон байна.

Мөн сар бүрийн тэтгэмжээс болж сургуулиа төгсдөггүй сурагцагчийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа тул сар болгон олгодог тэтгэмжийг болиулж байгаа аж. 

2023 оны төсөвт МСҮТ-д суралцагчдын нэг удаагийн тэтгэмжид 68.2 тэрбум төгрөг, мэргэжлийн боловсролын мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтэд 16.8 тэрбум төгрөгийг тус тус тусгасан байна.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд