No menu items!
HomeХэн юу хэлэвО.Амартүвшин: Сард 1.5 сая төгрөгийн цалин амлаад ажиллах хүн олдохгүй байна

О.Амартүвшин: Сард 1.5 сая төгрөгийн цалин амлаад ажиллах хүн олдохгүй байна

-

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын /МҮХАҮТ/ удирдлага болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, цаг үеийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин цар тахлын дараах бизнесийн нөхцөл байдлын талаар хийсэн судалгааны тайлан болон цар тахлаас үүдэлтэйгээр бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаад буй асуудлуудын талаар Улсын Их Хурлын даргад танилцуулсан.

Бизнес эрхлэгчдийн зүгээс хилийн боомтын, тээвэр логистикийн асуудлыг шийдэх, хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, татварын дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг илэрхийлж байлаа.

Цар тахлын дараа бизнес эрхлэгчдийн 71 хувь нь зээл авах хүсэлтэй, зээл авахаар хандсан боловч 27 хувь нь л зээлээ авч чадсан. Зээлийн олдоц муу, хүүгийн түвшин өндөр, хугацаа богино, барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй зэргээс хамааран зээл авч чадахгүй байгаа аж. Түүнчлэн эргэлтийн хөрөнгөгүйгээс үйл ажиллагаа нь саатахад хүрсэн тухайгаа тайлбарлалаа.

Хувийн хэвшлийнхэнд тулгамдаад буй дараагийн том асуудал нь ажиллах хүчний хомсдол болоод буй юм байна. Сард 1.5 сая төгрөгийн цалин амлаад ч ажиллах хүн олдохгүй байгаа нь халамжийн хавтгайрсан бодлоготой холбоотой. Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай. 2023 оны нэгдсэн төсвийн хэлэлцүүлгийн үеэр хавтгайрсан халамжаа танаж, ажлын байрыг хамгаалахад чиглүүлэх цаг нь болсон хэмээн үзэж байна хэмээн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин хэлж байв.

Энэ оны наймдугаар сарын байдлаар улсын төсвийн тэнцэл 889.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь цар тахлын үед татвар, нийгмийн даатгалын шимтгэл, халамжийн шинжтэй арга хэмжээг хэрэгжүүлэхэд нөлөөлсөн гэж хувийн хэвшлийнхэн үзэж байгаа аж. 

Улсын Их Хурлын даргын зүгээс дээрх саналуудыг нэгтгэж холбогдох Байнгын хороодын дарга нарт хамтран ажиллаж, асуудлыг шийдэх үүрэг чиглэл өгөхөө мэдэгдлээ. Түүнчлэн уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар халамжид зарцуулж буй мөнгөний тодорхой хэсгийг хөдөлмөр эрхлэхэд шингээх бодлого барина гэдгээ онцлон дурдав.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ч.Ундрам, Б.Энхбаяр болон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд