No menu items!
HomeБоловсролЦэцэрлэгийн цахим бүртгэлийн III шат ирэх аравдугаар сарын 10-24-ний өдрүүдэд үргэлжилнэ

Цэцэрлэгийн цахим бүртгэлийн III шат ирэх аравдугаар сарын 10-24-ний өдрүүдэд үргэлжилнэ

-

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир өнөөдөр цэцэрлэгийн I шатны цахим бүртгэлийн үр дүн, II шатны цахим бүртгэлийн явцын талаар мэдээлэл өгөв. Өнөөдрийн байдлаар нийслэлд цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн тоо 113654 байна.

Цэцэрлэгийн элсэлтийн II шатны цахим бүртгэл энэ сарын 10-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, 11078 хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүсэлт ирүүлжээ. Одоогийн байдлаар хүсэлт явуулсны дараа цэцэрлэгт элссэн 2263 хүүхэд бий.

Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд өргөө гэр цэцэрлэг, түрээсийн байр, шинэ обьект худалдан авах, байгууллагын цэцэрлэг зэрэг олон хэлбэрээр цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэн ажиллаж байгаа. Тодруулбал:

  • Эхний өргөө гэр цэцэрлэг Сонгинохайрхан дүүрэгт байгуулагдав
  • Түрээсийн байранд үйл ажиллагаагаа эхэлсэн 71 /7055 ор/ салбар байна
  • Бие даасан нэг обьект /240 ор/ худалдан авч, гурван обьект худалдан авахаар ажиллаж байна
  • Орон сууцны 1 давхрын 7 талбайг /765 ор/ худалдан авч, 4 салбарыг /325 ор/ худалдан авах ажил үргэлжилж байна.

Цэцэрлэгийн цахим бүртгэлийн III шат ирэх аравдугаар сарын 10-24-ний өдрүүдэд үргэлжилнэ хэмээн БШУЯ-наас мэдээлэв.

Түүнчлэн Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-ын дарга Т.Ням-Очир “Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэлийг албан ёсоор баталгаажуулах сүүлийн өдөр буюу есдүгээр сарын 29, 30-нд эцэг эхчүүдийн гар утсанд мессэж очих юм. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар шатны цэцэрлэгийн баталгаажуулалт, хуваарилалтын талаар эцэг эхчүүдэд мэдээлэл өгөх ажлыг есдүгээр сарын 30-ныг хүртэл зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангасан. 

Нэгдүгээр шатны хүсэлт нь идэвхтэй ч баталгаажилт хийгдээгүй 12,217 хүүхэд есдүгээр сарын 30-н гэхэд цэцэрлэг дээрээ очиж гэрээ байгуулан бүртгэлээ баталгаажуулаагүй бол цуцална. Гэхдээ үүнийг цуцалсан ч гуравдугаар шатны цэцэрлэгийн бүртгэл нээлттэй хэвээр байгаа” гэдгийг хэлсэн юм. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд