No menu items!
HomeЭрүүл мэндЖ.Тайванбат: Бөөр, шээсний замын чулуутай үед нийтлэг илэрдэг шинж тэмдгүүд бий

Ж.Тайванбат: Бөөр, шээсний замын чулуутай үед нийтлэг илэрдэг шинж тэмдгүүд бий

-

“УБ Сонгдо” эмнэлгийн бөөрний мэс заслын эмч Ж.Тайванбат “Бөөр, шээсний замын чулуу”-ний тухай мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

Бөөр, шээсний замын чулуу үүсэхэд нөлөөөлөх хүчин зүйл нь юу вэ?

Бөөр бол хүний биеэр урсаж байгаа цуснаас шээсийг ялгаж авдаг л эрхтэн шүү дээ. Энэ процессын үед их олон химийн урвал явагдаж байдаг.

Ерөнхийдөө хүний бодисын солилцоо өөрчлөгдөхөөр бөөрний чулуу үүсэх нөхцөл бүрддэг. Мөн амьдралын хэв маяг, дадал зуршил, хоол хүнс түүний найрлага, архаг хууч өвчин түүнтэй холбоотой эм, газар зүйн байрлал нь нийтлэг шалтгааны тоонд ордог.

Сүүлийн үед хүмүүсийн амьдрах арга барил өөр болсонтой холбоотойгоор жингийн өөрчлөлтөөс болж хүмүүс янз бүрийн дэглэм их барьж байна л даа. Энэ дэглэмээс болж бөөр чулуужих нь өмнөх үеэ бодоход ихсээд байгаа.

Бөөр, шээсний замын чулуу үүссэн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

Бөөр, шээсний замын чулуутай үед нийтлэг илэрдэг шинж тэмдгүүд бий. Иргэд маань сайн мэднэ дээ. Ууц нуруугаар өвдөх, шээсний өнгө өөрчлөгдөх, шээхэд хорсох гэх мэт зовиур нь зонхилон илэрдэг. Тэр зовиур болгон бөөрний чулуу үүссэн гэдгийг илтгэх шинж тэмдэг гэвэл бас өрөөсгөл болно.

Ер нь бол бөөр, шээсний замын чулуу үүссэн үед маш хүчтэй өвдөлт өгнө. Эсвэл шинж тэмдэг мэдэгддэггүй. Шээсэнд цус үзэгдэх байдал заримдаа илэрдэг.

Сүүлийн үед иргэд урьдчилсан үзлэгт их орж байна. Үүгээр сайн оношлогдож байгаа.

Бөөр, шээсний замын чулуу үүссэн үед хийгддэг оношилгоо, шинжилгээний талаар мэдээлэл өгнө үү?

Эхогоор бол эхний ээлжинд ямар ч байсан бөөрөнд чулуу байна гэдгийг мэдэх боломжтой. Харин нарийвчлан харахын тулд томографын шинжилгээг хийдэг. Энэ бүх шинжилгээ манай эмнэлэгт хийгддэг.

Бөөрөн дотроо байгаа чулуу бөгөөд бөөрнөөс шээс дамжуулах замын сувгийг чулуу бөглөх асуудал бий. Хэрэв бөглөрсөн бол андашгүй, маш хүчтэй өвдөлт өгнө. Бөөрөн дотроо байгаа буюу сувгаа бөглөөгүй байгаа чулуу харьцангуй бүдэг шинж тэмдэгтэй.

Харин бөөрний чулууг уян дурангийн аргаар зүслэггүйгээр авах мэс заслыг УБ Сонгдо болон УНТЭ хоёрт л хийж байгаа.

Эх сурвалж: УБ Сонгдо

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд