No menu items!
HomeДэлхийЭрхүү мужид цэрэг татлагын комиссын даргыг буудсан хэрэг гарчээ

Эрхүү мужид цэрэг татлагын комиссын даргыг буудсан хэрэг гарчээ

-

Орон нутгийн цэрэг татлагын комиссын даргыг буудсан хэрэг өнөөдөр Эрхүү мужийн Усть-Илимск хотод гарчээ.

Гал нээсэн этгээд болох тодорхой эрхэлсэн ажилгүй Руслан Зининийг тэр даруй баривчилжээ. Түүнд цэргийн зарлан ирээгүй бөгөөд сайн дураараа цэргийн штабын байранд очсон аж. Тэрээр “Хэн ч, хаашаа ч явахгүй” хэмээн чангаар хашхиран гурван удаа гал нээсэн байна.

Буудуулсан офицер Александр Елисеев эмнэлэгт хүргэгдэж, биеийн байдал нь хүнд байгааг Эрхүү мужийн захирагч Игорь Кобзев мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласан нь тус улсын нийгмийг цочроосон үйл явдал байв.

Дайчилгаанаас зугтсан иргэд гадаад руу дүрвэх, эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулах зэрэг элдэв арга сэдэж байгааг хэвлэлүүд онцолж байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Т.Баярхүү: Малчдад өгсөн хандив, тусламжийн зарцуулалтыг шилэн дансанд тайлагнана

Зудтай байгаа аймгуудын малчдад туслах хандивын дансыг хаанаас авах талаар УОК-ын комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өгөв. Тэрбээр "Төрийн байгууллагууд, зарим томоохон ААН малчдад туслахаар хандивын...

Н.Баатарцогт: Тусгай хамгаалалттай бүсэд газар ашиглахтай холбоотой үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой үйлчилгээг бүрэн цахимжуулж, иргэдэд e-mongolia.mn, аж ахуйн нэгжид www.e-business.mn...

О.Оюунчимэг: Хоёрдугаар сарын 26-ны шөнө төвийн, 27-нд зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг "Өнөө өглөөний байдлаар Монгол орны нийт...

Ногоон автобусны хэрэгт холбогдсон хүмүүст яллах дүгнэлт үйлджээ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж,...

трэнд