No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЭмч зөвлөж байна: Нярайн шарлалт удаан, эмгэг байдлаар явагдах нь сонсгол бууралтад...

Эмч зөвлөж байна: Нярайн шарлалт удаан, эмгэг байдлаар явагдах нь сонсгол бууралтад нөлөөлдөг

-

ЭХЭМҮТ-ийн чих, хамар, хоолойн эмч нар хүүхдийн сонсгол бууралтад нөлөөлдөг хүчин зүйлийн талаар мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэе.

ЭХЭМҮТ, ЧХХМЗТ-ийн ахлах зэрэгтэй, сонсгол судлалын эмч Ч.Саруул: Сонсгол бууралтад нөлөөлдөг үндсэн шалтгааныг төрөх үеийн, төрөхөөс өмнөх үеийн гэж ангилж үзнэ. Тухайлбал урагт нөлөөлдөг шалтгаанууд гэвэл

  • Удамшил
  • Генийн мутаци
  • Жирэмсэн үед ургийн халдварт өртөх
  • Төрөлх гажиг
  • Сонсгол хоруу чанартай эм хэрэглэх зэрэг юм.

Төрөх үед мөн сонсгол гэмтэж болдог. Тухайлбал,

  • Хүндрэлтэй, хэт бүтэлттэй төрөх
  • Хүчилтөрөгчийн дутагдалтай төрөх
  • Төрөх үеийн үнэлгээний оноо бага байх зэрэгтэй холбоотойгоор үүсч болно.

Үүнээс гадна төрсний дараа сонсгол бууралт үүсч болно. Нярайн шарлалт удаан, эмгэг байдлаар явагдах, төрсний дараа идээт менингитээр өвчлөх, дунд чих үрэвсэх, осол гэмтэлд өртөх нь мөн сонсгол бууралтад нөлөөлдөг.

Хүн амын дунд нэг буруу ойлголт байдаг нь сонсохгүй гэхээр шууд дүлий гэж хүлээж аваад байдаг. Гэтэл энэ нь тодорхой зэргүүдтэй. Тухайлбал, хөнгөн, дунд, хүндэвтэр, хүнд гэж ангилдаг.

Хөнгөн зэргийн сонсгол бууралтыг энгийнээр хэлбэл шивнээ яриаг сонсохгүй гэсэн үг. Дунд зэргийн сонсгол бууралтын үед аядуу, намуун дууг сонсдоггүй. Хүндэвтэр үед нэлээн чанга хэлүүлдэг, хүмүүс үүд хоймрын зайтай сонсоод байна аа гэдэг шүү дээ. Хүнд хэлбэрийн сонсгол бууралтын үед нэлээн чанга, хүчтэй дуу чимээг л сонсоно.

Харин дүлий гэж ямар нэг дууны давтамж дээр сонсголын үлдэцгүй байгааг хэлнэ. Хүндэвтэр, хүнд, дүлий зэргийн сонсгол бууралттай хүүхдэд хэл, яриа үүсэх боломжгүй байдаг.

ЭХЭМҮТ, ЧХХМЗТ-ийн ахлах зэрэгтэй, чих, хамар, хоолойн мэс заслын эмч Л.Раднаацэрэн: Хүүхдийн сонсгол бууралтад нөлөөлдөг хамгийн том шалтгаануудын нэг нь дунд чихний архаг үрэвсэл юм.

Дунд чихний архаг үрэвсэл нь хэнгэрэг цоорхой, булаг гарч удаан хугацаагаар эмчлүүлэхгүй явснаас үүдэлтэй байдаг.

Үүнээс болж хүүхдийн сонсгол бууралтад нөлөөлж, цаашлаад гавал тархины болон амь насны эрсдэл гарах нөхцөлийг бүрдүүлдэг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ. Айлчлалын үеэр тэрбээр...

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

трэнд