НҮҮР Хэн юу хэлэв Б.Баярдаваа: Төв банкны мөнгөний бодлого чангарч байгаа учир зээлийн хүү, хадгаламжийн хүүд...

Б.Баярдаваа: Төв банкны мөнгөний бодлого чангарч байгаа учир зээлийн хүү, хадгаламжийн хүүд нөлөөлнө

0
214

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа арилжааны банкууд иргэдэд зээл олгохоо зогсоогоод байгаа тухайд дараах тайлбарыг өгчээ.

Тэрээр “Долоодугаар сард хоёр их наяд орчим төгрөгийн шинэ зээлийн олголт эдийн засаг руу гаргасан. Түүнээс 200 орчим тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн. Иймээс төлөгдөж буй зээлийг давуулж шинэ зээл гарахгүй юм. 

Зээлийн нөхцөл суурь хэд хэдэн зүйлээс хамаарна. Төлбөрийн тэнцэл эхний 7 сарын байдлаар 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай байна гэдэг нь ойролцоогоор 4 их наяд төгрөг Монголын эдийн засгаас импортын бараа бүтээгдэхүүний төлбөр, гадаад төлбөр тооцоо байдлаар гарсан гэсэн үг.

Энэ мөнгө Монгол Улсын валютын нөөцөөс нөгөө талаас бизнес хийж буй иргэн, ААН-ийн төгрөгийн эх үүсвэрээс ам.доллар хэлбэрээр гадагшаа гарч байгаа юм.

Арилжааны банкууд зээл олгох эх үүсвэр нь буурч байгаа нь үүнтэй бас холбоотой.

Мөн төв банкны мөнгөний бодлого чангарч байгаа учир зээлийн хүү, хадгаламжийн хүүд нөлөө үзүүлнэ.

Бодлогын хүү 6 хувь байхад олгож байсан зээл одоо гарах бололцоогүй гэсэн үг. Бодлогын хүү өссөн учир зээлийн хүү өсөж байж шинэ зээл эдийн засаг руу гарна” гэдгийг хэллээ.

error: Content is protected !!