No menu items!
HomeДэлхийОХУ-ын хилээр гарах хүмүүсийн тоо нэмэгдэж, урт дараалал үүссээр байна

ОХУ-ын хилээр гарах хүмүүсийн тоо нэмэгдэж, урт дараалал үүссээр байна

-

ОХУ-ын эрэгтэйчүүд Украйны дайнд цэргийн дайчилгаанд татагдахгүйн тулд эх орноосоо гарах гэж хил дээр урт дараалал үүсгэсэн тухай BBC агентлаг мэдээлэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарласан бөгөөд үүнд 300,000 хүн дуудагдсан байна.

Харин байлдааны насны эрчүүд эх орноосоо зугтаж байгаа гэх мэдээллийг хэтрүүлсэн гэж Кремл үзэж байгаа юм. Гэвч Гүрж улсын хил дээр цэргийн дайчилгаанд оролцох хүсэлгүй эрчүүд урт дараалал үүсгэсэн байгааг хэвлэлүүд онцолжээ.

Нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн эр ВВС-гийн сурвалжлагч Райхан Демитрид хэлэхдээ, Путины мэдэгдлийн дараа тэр даруй паспортоо “шүүрч” аваад хил рүү ирсэн гэжээ.

Зарим эх сурвалжууд шалган нэвтрүүлэх боомт дахь автомашины дараалал 5 км орчим байна гэж тооцоолсон бол өөр нэг хэсэг нь хилээр гарахад долоон цаг зарцуулсан тухай мэдэгджээ.

Дашрамд дурдахад, ХБНГУ-ын Дотоод хэргийн сайд цэргийн албанаас зугтсан оросуудыг эх орондоо хүлээн авна хэмээн мэдэгдээд буй.

Эх сурвалж: BBC

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд