С.Мөнгөнчимэг: Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох эсэх дээр хэд хэдэн хувилбар яригдаж байгаа

0
369

Сангийн дэд С.Мөнгөнчимэг хүүхдийн мөнгөн тэтгэмжийн олголтын талаар дараах мэдээллийг өглөө.

Тэрээр “Хэмнэлтийн тухай хууль батлагдаад, хэрэгжээд явж байна. Энэ хуульд тодорхой заасан байгаа хэмнэлтүүд цаашдаа үргэлжилнэ.

Олон улсын байгууллагуудаас хөгжиж байгаа орнуудад хэд хэдэн зөвлөгөө зөвлөмж өгч байгаа. Тухайлбал, төсвийн зардлаа аль болох хэмнэх, өрийн асуудалд зөв менежмент хийх, мөн зорилтот бүлэг рүүгээ илүү анхаарлаа хандуулаарай гэсэн зөвлөмж өгсөн. Үүний дагуу халамжийг зорилтот бүлэгт хандуулах нь зайлшгүй хэрэгтэй гэж харж байна.

Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох эсэх дээр хэд хэдэн хувилбар яригдаж байгаа. Гэхдээ эцсийн шийдвэр хараахан гараагүй. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар үүнийг шийднэ” гэв.