No menu items!
HomeЭрүүл мэндЭМЯ: 0-5 насны 17, 6-17 насны 45 хүүхдэд хорт хавдрын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн

ЭМЯ: 0-5 насны 17, 6-17 насны 45 хүүхдэд хорт хавдрын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн

-

Засгийн газраас хүн амын нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгоог өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.

Түүнээс хойш есдүгээр сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд 320,795 хүн үзлэг шинжилгээнд хамрагджээ. Үүний 44.4 хувь нь эрэгтэйчүүд, 55.6 хувь нь эмэгтэйчүүд байна.

Үзлэгээр хүүхдэд бүртгэгдсэн өвчлөлийн сэжигтэй тохиолдлоос хорт хавдрын 62 тохиолдол бүртгэгджээ. Насны ангиллаар авч үзвэл, 0-5 насны 17, 6-17 насны 45 хүүхдэд хорт хавдрын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.

Харин 31-45 насныхны дунд ходоодны өмөн 38.5%, хөхний өмөн 19.2%, элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн 15.4%-ийг эзэлж байгаа бол 46-60 насны ангилалд элэг ба элгэн дэх цөсний өмөн 27.9%, ходоодны өмөн 26.5%, хөхний өмөн 8.8%-ийг эзэлж байна.

Мөн 61-ээс дээш насны ангилалд ангилалд хорт хавдрын 92 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн 38%, ходоодны өмөн 31.5%, улаан хоолойн өмөн 9.8%-ийг эзэлж байна. Дээрх тохиолдлыг тоо цаашид өсөн нэмэгдэх хандлагатай байгааг ЭМЯ онцлов.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд