No menu items!
HomeЭмч зөвлөж байнаГ.Баярцэцэг: Энтеровирусийн халдвар хүндэрвэл мэдрэлийн системд гэмтэл учруулдаг

Г.Баярцэцэг: Энтеровирусийн халдвар хүндэрвэл мэдрэлийн системд гэмтэл учруулдаг

-

“Энтеровирусийн халдварын үеийн сувилахуйн тусламж” сэдвээр ХӨСҮТ-ийн өдрийн эмчилгээний тасгийн арга зүйч Г.Баярцэцэг мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

Энтеровирус гэж юу вэ?

Энтеровирусийн халдвар нь олон төрлийн үүсгэгчтэй ерөнхий хордлогын шинж болон биеэр тууралт гарах шинж тэмдгээр, илэрдэг цочмог халдварт өвчин юм.

Энтеровирусийн халдвар нь амьсгалын замын шүүрэл, өтгөнөөр ялгардаг бөгөөд заримдаа халдвартай өвчтөний цус, тархи нугасны шингэнд байдаг.

Энэ нь шууд хавьтал болон бохирдсон орчны эд зүйлээр дамжих боломжтой.

Энтеровирусийн халдварын нууц үе хэр хугацаанд үргэлжилдэг вэ?

Нууц үе нь 2-14 хоног байдаг бөгөөд дунджаар долоо хоног гэж үздэг. Харин халдвартай байх үе нь долоо хоногоос нэг сар хүртэл үргэлжилж болно. Ялангуяа эхний долоо хоногт халдварлах чадвар нь хамгийн өндөр байдаг.

Энэ үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

Энтеровирусийн үед халуурах шинж тэмдэг 2-4 хоног үргэлжилдэг. Мөн толгой, хоолой өвдөх, суулгах, нүдний салст үрэвсэх, тууралт гарах шинж ажиглагдана. Тууралт нь гар, хөл, амны салстаар гарах бөгөөд аманд шархлаа үүсч шүлс ихээр гоождог.

Энтеровирусийн халдвар хүндэрсэн үед мэдрэлийн системд гэмтэл учруулдаг. Тэр дундаа вирусийн гаралтай менингит тохиолдох нь элбэг. Мөн энтеровирусийн аюултай хүндрэлүүдийн нэг нь тархины хаван юм.

Энтеровирусийн үед ямар асаргаа, сувилгаа хийх шаардлагатай вэ?

Халуурч байгаа үед:

  • 38 хэмээс доош халуунтай үед амаар халуун бүлээн шингэнийг
    ойр ойрхон багаар уулгана.
  • Мөн халуунтай үед дух, суга, цавинд хүйтэн жинг тавина.
  • Халуун буухгүй 38 хэмээс дээш халуунтай үед эмчийн заалтаар
    эмчилгээг хийнэ.

Аманд тууралт гарсан үед:

Амны хөндий завж буйл, хэл, гүвдрүүт толбот, цэврүүт, тууралтууд
гарч юм идэж уухад зовиуртай болж шүлс маш ихээр ялгарч эхэлнэ. Энэ үед шингэнийг 1кг тутамд 30-40мл-ээр тооцож уулгах хэрэгтэй.

Суулгаж байвал:

  • Суулгалт бүрийн дараа хошного орчмын тууралтыг урсгал усаар угааж цэвэрлэн зөөлөн дарж арчиж байх.
  • Бүлээн шингэн багаар уух
  • Бага насны хүүхдийг хөхөөр сайн хооллох хэрэгтэй.

Хоолой нь өвдсөн бол:

  • Хоолой залгиур улайж үрэвсэж гүвдрүүт толбот, цэврүү, тууралтууд гарах үед хоолойг тамедин 0,7 хувь болон содын 2 хувийн уусмалаар зайлж цэвэрлэж байх
  • Бага насны хүүхдэд халуун бүлээн шингэн багаар уулгах /Буцалсан ус, будааны шүүс, хар цай, хярам, байхуу гэх мэт/
Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд