No menu items!
HomeДэлхийОХУ-ын Буриадын Монгол Улстай хиллэдэг боомт дээр “олон тооны хүмүүс цугларч дараалал...

ОХУ-ын Буриадын Монгол Улстай хиллэдэг боомт дээр “олон тооны хүмүүс цугларч дараалал үүссэн” гэв

-

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн дайчилгаа зарласны дараа тус улсаас гарах бараг бүх нислэгийн тасалбар зарагдаж дууссан тухай эх сурвалжууд мэдээлж эхэлжээ.

Путиний мэдэгдлийн дараа хэдхэн минутын дотор Москвагаас Гүрж, Турк, Арменийн нийслэлүүд рүү нисэх нислэгийн тасалбарууд зарагдаж дууссаныг Оросын аялал жуулчлалын топ сайт aviasales.ru мэдээлсэн байна.

Лхагва гарагийн үд дунд гэхэд Москвагаас Азербайжан, Казахстан, Узбекистан, Киргизстан чиглэлд нисэх нислэгүүд захиалгаа зогсоожээ.

Олон нийтийн дунд 18-65 насны эрчүүдийг хилээр гарахыг хориглох гэж байна гэсэн цуурхал тарсан ч Оросын төмөр зам, Аерофлот компаниуд дээрээс ийм чиглэл аваагүйгээ мэдээлсэн байна.

Мөн ОХУ-ын Буриадын Монгол Улстай хиллэдэг шалган нэвтрүүлэх боомт дээр “олон тооны хүмүүс цугларч дараалал үүссэн” гэж Хиагтын талаар бичдэг Kyakhta телеграм суваг мэдээлэв.

Үүнтэй зэрэгцэн Путиний мэдэгдэл хийх тов зарлагдсаны дараа буюу Мягмар гарагийн оройгоос эхлэн Google-ийн хайлтын системд “Оросоос хэрхэн явах вэ” гэсэн түлхүүр үг тэргүүлж эхэлжээ.

Путиний мэдэгдэл бас Оросын хөрөнгийн зах зээлд хүчтэй уналтыг авчирсан байна. Өнөөдөр Москвагийн хөрөнгийн биржийн MOEX Russia индекс 10 хувиар унасан бол Роснефть, Газпром компаниудын хувьцааны үнэ 12 орчим хувиар унажээ.

Оросын рублийн ханш америк долларын эсрэг унаж, 60 орчимд хүрсэн нь сүүлийн хоёр сар гаруй хугацааны хамгийн сул үзүүлэлт болсон байна.

Путиний мэдэгдлийн дараа ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нийт 300,000 бэлтгэл хүч дайчлагдахад бэлэн байгаа тухай мэдэгджээ.

Эх сурвалж: The Moscow Times

шинэ мэдээ

Т.Баярхүү: Малчдад өгсөн хандив, тусламжийн зарцуулалтыг шилэн дансанд тайлагнана

Зудтай байгаа аймгуудын малчдад туслах хандивын дансыг хаанаас авах талаар УОК-ын комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өгөв. Тэрбээр "Төрийн байгууллагууд, зарим томоохон ААН малчдад туслахаар хандивын...

Н.Баатарцогт: Тусгай хамгаалалттай бүсэд газар ашиглахтай холбоотой үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой үйлчилгээг бүрэн цахимжуулж, иргэдэд e-mongolia.mn, аж ахуйн нэгжид www.e-business.mn...

О.Оюунчимэг: Хоёрдугаар сарын 26-ны шөнө төвийн, 27-нд зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг "Өнөө өглөөний байдлаар Монгол орны нийт...

Ногоон автобусны хэрэгт холбогдсон хүмүүст яллах дүгнэлт үйлджээ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж,...

трэнд