Нийгмийн даатгалын ерөнхий газраас ажилгүйдлийн тэтгэмжийн талаар түгээмэл асуултад хариулсныг нэгтгэн хүргэж байна.
Ажилд орсон тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж зогсох уу?
Тийм. Ажилгүйдлийн тэтгэмж нь ажилгүй болсон даатгуулагчийг дараагийн ажилд орж орлоготой болох хүртэлх хуулиар тогтоосон
хугацаанд амьдралын баталгааны эх үүсвэрийг хангах зорилготой.
Тиймээс ажилгүйдлийн тэтгэмж авч буй даатгуулагч ажилд орсон бол түүний тэтгэмжийг ажилд орсон өдрөөс эхлэн зогсооно.
Ажилгүйдлийн тэтгэмжийг сард хэдэн удаа олгох вэ?
Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг ажлын 76 өдрийн хугацаанд олгох бөгөөд тухайн сард ногдох тэтгэмжийг хоёр хүртэлх удаа тооцож олгоно.
Урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авч байсан бол дахин
ажилгүйдлийн тэтгэмж авах боломжтой юу?
Урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авч байсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг 12 сараас доошгүй хугацаагаар төлөөд ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж дахин авах эрх үүснэ.