No menu items!
HomeЭрүүл мэндВ.Баярмаа: Сэтгэцийн эмгэгийн хамгийн эхний шинж тэмдэг нь нойргүйдэх, унтаж чадахгүй болох...

В.Баярмаа: Сэтгэцийн эмгэгийн хамгийн эхний шинж тэмдэг нь нойргүйдэх, унтаж чадахгүй болох юм

-

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний чуулган өнөөдөр болж байна. Чуулганаар, ЭМЯ, СЭМҮТ, АШУҮИС, НЭМГ болон аймаг, орон нутгийн эрүүл мэндийн газар, дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүд, эрдэмтэн судлаачид, сэтгэцийн эмч, сэтгэл зүйч, хууль хяналт, боловсролын байгууллагынхан цуглаж сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, цаашдын чиг хандлагыг тодорхойлосноор хэрэгжүүлэх ажлууд, бусад салбартай хамтран ажиллах төлөвлөгөө гаргах ажээ.

Энэ үеэр СЭМҮТ-ийн ерөнхий захирал В.Баярмаа “Сэтгэцийн эрүүл мэнд гэдэгт гурван том ойлголт багтдаг. Тодруулбал, эрүүл сэтгэц, эмгэг сэтгэц, эрүүл эмгэгийн завсарт байгаа гэж ангилдаг.

Нийт хүн амын 1-3 хувь нь сэтгэцийн эмгэгтэй байгаа бол эрүүл, эмгэгийн завсарт байгаа нь 20-25 хувийг эзэлж байна. Үлдсэн хувь нь эрүүл хүмүүс байдаг. Өнөөдрийн чуулганаар эрүүл, эмгэгийн завсарт байгаа буюу сэтгэцийн тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх үү, ямар гарц байна гэдгийг бусад салбаруудтай хамтран чуулж байна.

Сэтгэцийн эмгэг олон шалтгаантай үүсдэг. Нэгдүгээрт, нийгэм эдийн засгийн байдал нөлөөлдөг. Нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдал, ажилгүйдэл, ядуурал нь хүний сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг үр дагавартай гэсэн үг.

Хоёрдугаарт, хувь хүн өөрөө сэтгэл зүйн хувьд аливаа зүйлийг хэр даван туулах чадвартай вэ гэдэг нь чухал. Тэр хүн хэр нээлттэй, өөрийгөө илэрхийлэх чадвартай вэ, аливаа таагүй зүйлд хэрхэн хариу үзүүлдэг хүн бэ гэдгээс хамаарч эмгэгт өртөх эсэх нь шалтгаална” гэв.

Мөн тэрээр “Сэтгэцийн эмгэгийн хамгийн эхний шинж тэмдэг нь нойргүйдэх, унтаж чадахгүй болох юм. Ийм шинж илэрвэл сэтгэлзүйчид хандаж болно. Сэтгэлзүйчид хандсанаар хэд хэдэн удаагийн ярилцлагын дараа илааршиж болно. Хэрэв үр дүнгүй байвал сэтгэл засалч эмчид хандаж өвчтэй байгаа эсэхээ магадлуулж болно. Өвчтэй байвал заввал эмийн эмчилгээ шаардлагатай” гэдгийг хэлсэн юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд