No menu items!
HomeСэдэв"Жирэмсэн, амаржсаны листийг цахимаар бичүүлсэн бол тэтгэмж авах хүсэлтээ ажил олгогчид гаргах...

“Жирэмсэн, амаржсаны листийг цахимаар бичүүлсэн бол тэтгэмж авах хүсэлтээ ажил олгогчид гаргах шаардлагагүй”

-

Нийгмийн даатгалын ерөнхий газраас жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн талаар түгээмэл асуултад хариулсныг нэгтгэн хүргэж байна.

Эмнэлгийн хуудас болон лист ялгаатай юу?

Ялгаагүй. Иргэдийн дунд эмнэлгийн хуудсыг лист гэж нэрлэж заншсан.

Жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг цахимаар
бичүүлсэн бол тэтгэмж авах хүсэлтээ ажил олгогчдоо гаргах уу?

Үгүй. Албан журмын буюу ажил эрхэлдэг даатгуулагч жирэмсний болон амаржсан эмнэлгийн хуудсаа цахимаар бичүүлсэн бол ажил
олгогчоор дамжихгүйгээр тэтгэмж авах хүсэлтэ өөрөө e-mongolia.mn, e-mongolia аппликейшн эсвэл daatguulagc.ndaatgal.mn вебийн тусламжтайгаар өөрөө Нийгмийн даатгалын байгууллагад
цахимаар гаргана.

Эмнэлгийн хуудсыг цахимаар авсан боловч тэтгэмж авах хүсэлтээ 28 хоногт гаргаж чадаагүй тохиолдолд яах вэ?

Тэтгэмж авах эрх үүсэхгүйг анхаарна уу. Харин хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах
хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тохиолдолд 6 сарын дотор хөдөлмөрийн чадвар түр алдсан тэтгэмж авах хүсэлтээ Нийгмийн даатгалы байгууллагад гаргана. Харин хууль мэдэхгүй явдал
нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй.

Цэргийн алба хааг эх жирэмсний, амаржсаны тэтгэмж
авах хүсэлтээ хэрхэн гаргах вэ?

Цэргийн алба хаагч эх жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг цахимаар бичүүлсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагаас тухайн эхийг ажиллуулж байгаа цэргийн анги, байгууллагад илгээнэ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд