No menu items!
HomeХөтөчБэлгийн замаар дамжих халдварыг үнэгүй оношилж, эмчилдэг эмнэлэг

Бэлгийн замаар дамжих халдварыг үнэгүй оношилж, эмчилдэг эмнэлэг

-

ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын амбулатори буюу “Улаантууз” эмнэлэг нь тусламж үйлчилгээний 3-р шатлалын түвшинд ажиллаж, дараах үйлчилгээг үзүүлж байна:

  1. Улсын хэмжээнд мөрдөх БЗДХ-ын оношлогоо эмчилгээний стандарт, удирдамж, бусад баримт бичиг боловсруулах;
  2. Аймаг, дүүргийн мэргэжлийн нэгж байгууллагад хяналт үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, дэмжлэг үзүүлэх;
  3. Амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлэх;
  • Орон нутаг, дүүргээс БЗДХ, ХДХВ/ДОХ-ын онош тодруулахаар илгээсэн хүмүүсийн оношлогоо, эмчилгээний асуудлыг шийдвэрлэх, зөвлөгөө өгөх;
  • ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй болон бусад эмнэлэгээс БЗДХ-ын тусламж үйлчилгээний чиглэлээр ирсэн тохиолдолд дуудлагаар үйлчлэх;
  • БЗДХ-ын зовиуртай, эмнэлзүйн шинж тэмдэг тод илэрсэн өвчтөнд шаардлагатай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх, зөвлөгөө өгөх;
  • Сайн дураараа ХДХВ/ДОХ-ын шинжилгээнд хамрагдах, зөвлөгөө авах;
  • Эрүүл мэндийн дүгнэлт /ЭМД/ гаргуулах (гадаад оронд ажиллах, суралцах, виз сунгуулах, ажилд орох, гэр бүл болох, мэс засал хийлгэх гэх мэт)

Амбулаторийн тусламж үйлчилгээг доорхи үзлэг, шинжилгээний  кабинетуудаар үзүүлж байна. Үүнд:

o   Эрэгтэй үзлэгийн кабинет №1

o   Урьдчилан сэргийлэх үзлэгийн кабинет /ЭМ-н дүгнэлт гаргах/  №2

o   Эмэгтэй үзлэгийн кабинет №3

o   Сайн дурын зөвлөгөө шинжилгээний кабинет №5

o   Цахилгаан эмчилгээний кабинет №11

o   Тарианы өрөө №15

o   Шинжилгээний өрөө№16

Дээрхи кабинетуудад нийт 6 эмч, 2 бага эмч, 2 зөвлөгч,  5 сувилагч  ажиллаж байна. Үүнд:

o   Үзлэгийн кабинет /№5, №3/ тус бүрт 2 эмч

o   Урьдчилан сэргийлэх үзлэгийн кабинет /№4/-д 2 эмч

o   Цахилгаан эмчилгээний кабинет /№12/-д 1 эмч

o   Сайн дурын зөвлөгөө шинжилгээний кабинет /№1/-д 2 эмч, 1 зөвлөгч

o   Тарианы өрөө /№28/-д 1 сувилагч

o   Шинжилгээний өрөө /№23/-д 2 сувилагч

o   Тэжээл хариуцсан 1 сувилагч

o   Хөтөч сувилагч 1

o   Найдвартай утас /№17/-д зөвлөгч бага эмч

o   Тасаг хариуцсан /№17/-д 1 бага эмч

Анхаарах нь: Шинжилгээ авах явцын дунд 15 минут өрөөний ариутгал хийнэ.

Даваа-Баасан: 12.30-13.00 – Цайны цаг

Үйлчлүүлэгчид нян судлал/мазок/-ын шинжилгээ өгөхдөө дараах зүйлсийг анхаарна уу.

Эрэгтэйчүүд: Өглөө шээхгүй ирэх

Эмэгтэйчүүд:

  1. Гадна бэлэг эрхтний угаалга хийхгүй ирэх
  2. Үтрээний лаа болон цацлага хэрэглээгүй байх хэрэв хэрэглэсэн бол дууссанаас хойш 3-5 хоногийн дараа шинжилгээ өгөх
  3. Боломжтой бол дороо дэвсэх дэвсгэр даавуу, хормогчтой ирэх
  4. Шинжилгээ өгөхдөө
  5. Иргэний үнэмлэх, эсвэл эрүүл мэндийн даатгалын дэвтэртэй ирэх;
  6. Нийслэлийн иргэд шаардлагатай тохиолдолд харъяа дүүргээсээ 13А маягттай ирж үйлчлүүлэх;
  7. Шинжилгээний хариу авахдаа:
  8. Өөрийн биеэр ирэх
  9. Хариу авах ёстой өдөр ирээгүй тохиолдолд 13.00-15.00 цагийн хооронд  хариуг олгоно.
  10. Шижилгээний хариу тухайн сар дотроо авах
  11. Өөрийн биеэр ирж авах боломжгүй тохиолдолд өөрийн иргэний үнэмлэхийг хариу авах хүнд өгч явуулах

Сайн дураараа БЗДХ, ХДХВ/ДОХ-ын үзлэг шинжилгээнд хамрагдаж буй үйлчлүүлэгчдэд үзлэг, шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ.

Эрүүл мэндийн дүгнэлт /ЭМД/ гаргуулах зорилгоор хандаж буй үйлчлүүлэгчдэд үзлэг шинжилгээг хийхдээ ХӨСҮТ-ийн захирлын 2018 оны 05 сарын 28-ны өдрийн А/48 тоот тушаалаар батлагдсан үнийн тарифийг мөрдөнө.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд