No menu items!
HomeХэн юу хэлэвЖ.Нарангэрэл: ЭМЯ озон эмчилгээний тухай ямар нэг зааврыг одоог хүртэл гаргаагүй

Ж.Нарангэрэл: ЭМЯ озон эмчилгээний тухай ямар нэг зааврыг одоог хүртэл гаргаагүй

-

Олон нийтийн сүлжээгээр озон эмчилгээний талаарх сурталчилгаа, мэдээлэл олон гарах болсон. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас тайлбар өглөө.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл: Эрүүл мэндийн байгууллага нь төрийн захиргаанаас гаргасан буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн удирдамж журам зааврын дагуу эмчилгээ, оношилгоо, урьдчилан сэргийлэх үйлчилгээг явуулах ёстой байдаг. 

Харин Эрүүл мэндийн яам озон эмчилгээний тухай ямар нэг удирдамж, зааврыг одоог хүртэл гаргаагүй байгаа.

Бид одоог хүртэл энэ эмчилгээ удирдамжийг гаргаагүйн учир нь аливаа шинэ эмчилгээг эхлүүлэхдээ тухайн улс заавал нотолгоонд суурилсан байх ёстой. Тодруулбал, тухайн эмчилгээ үр дүнтэй болох нь олон улсад өндөр хувьтайгаар нотлогдсон байх ёстой. 

Эмчилгээ, оношилгооны технологи нь тухайн өвчнийг оношлох магадлал хэр өндөр байх болон тухайн үйлчлүүлэгчид ямар нэг сөрөг нөлөөтэй эсэхийг харгалзан үзэж байж улс орнууд эмчилгээндээ нэвтрүүлдэг.

Харин озон эмчилгээний талаарх олон судалгааг харахад, сайн үр дүнгээс гадна тухайн үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд нөлөөлсөн муу нөлөө их байдаг.

Өөрөөр хэлбэл, озон эмчилгээний нотолгоо хангалттай биш учраас Эрүүл мэндийн яам өнөөдрийг хүртэл ямар нэг зааврыг гаргаагүй.

Зарим улс орон энэ эмчилгээг хэсэг газар буюу арьсан дээр хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг бол зарим нь бүр огт зөвшөөрөөгүй.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд