Ханхүү Харри хааны зөвшөөрлөөр цэргийн хувцсаа өмссөн ч гэр бүлийн тэмдгээ хураалгажээ

Их Британийн хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх төрийн ёслол Лондон хотын Вестминстерийн сүмд өнөөдөр болж байна.

Их Британийн түүхэнд хаан сэнтийд хамгийн удаан заларсан хатан хаантай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд дэлхийн өнцөг булан бүрээс 2000 гаруй хүн оролцож буй юм.

Дэлхий нийтийн анхаарал хааны гэр бүлд төвлөрөөд буй энэ үед Харритай холбоотой мэдээллүүд ихээхэн цацагдаж байна.

Ханхүү Харри хааны удмын гэр бүлийн гишүүн байхаас татгалзсаны дараа цэргийн цолыг нь хураан авсан билээ. Үүнээс хойш аливаа арга хэмжээн дээр энгийн хувцас өмсөх болсон ханхүү Харри цэргийн хувцасаа хаан III Чарльзын зөвшөөрөлтэйгөөр өмсөхөөр болсон байна.

Гэвч түүний мөрдэс дээрээс хатан хааны “ER” тэмдэглэгээг авсан байсан нь түүний сэтгэлзүйд хүндээр туссан гэнэ. Түүний мөрдэс дээр байсан “ER” тэмдэгийг одоо ханхүү Эндрю эзэмшиж буй аж.

Хатан хааныг нас барсны дараа ханхүү Харри болон Меган Маркл нарыг хаан Чарльз хүрэлцэн ирэхийг зөвшөөрсөн. Тэднийг Виндзор дахь шилтгээнд хүрэлцэн ирэх үед Уиллъям болон Кэйт Миддлтон нар хүйтэн хөндий харилцаж буйг эх сурвалжууд мэдээлсэн. Тэдний дунд ан цав үүссэн ч оршуулгын ёслолын үеэр чадах бүхнээ хийж буйг ойрын эх сурвалжууд мөн дурдсан байна. 

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!