Гэрийнхээ гаднаас алга болсон хоёр настай охиныг олжээ

Увс аймгийн Улаангом сумын наймдугаар баг, Бага нуур гэх газраас 2022 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 18:05 цагт хоёр настай, эмэгтэй “О” гэх хүүхэд алга болжээ.

Тэгвэл охиныг алга болсон гэх газраас найман км зайд орших Шат гэх газраас өнөөдөр өглөө буюу 10:20 цагт /Орон нутгийн цагаар/ Увс аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Төгссайхан олжээ.

Улмаар эрүүл мэндийн байгууллага болон гэр бүлийнхэнд хүлээлгэж өгсөн байна. Хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа аж.

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!