No menu items!
HomeХэн юу хэлэвГ.Мөнхцацрал: Жирэмсний ургийн гажиг тодорхойлох хоёр шинжилгээг ЭМД-аар 70 хувь хөнгөлдөг

Г.Мөнхцацрал: Жирэмсний ургийн гажиг тодорхойлох хоёр шинжилгээг ЭМД-аар 70 хувь хөнгөлдөг

-

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ЭЗТХС-ийн ахлах мэргэжилтэн Г.Мөнхцацрал өндөр өртөгт оношилгоо, шинжилгээний талаар дараах мэдээллийг өглөө.

Тэрээр “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны А/53 тоот тушаалаар ЭМД-ын сангаас санхүүжүүлэх өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалтыг баталсан.

Энэхүү жагсаалтад жирэмсний ургийн гажиг тодорхойлох хоёр төрлийн шинжилгээ багтсан байдаг.

Нэгдүгээрт, ураг орчмын шингэнд FISH анеуплойд тодорхойлох шинжилгээ. Уг шинжилгээний нийт өртөг 30,000 төгрөг. Харин ЭМД-ын сангаас 21,000 төгрөг буюу 70 хувь, иргэнээс 9,000 төгрөг буюу 30 хувийг төлүүлэхээр тусгасан.

Хоёрдугаарт, ураг орчмын шингэн, цэлмэнгийн эдийг тодорхойлох шинжилгээ байдаг. Уг шинжилгээ 540,000 төгрөгийн үнэтэй. Харин ЭМ-ийн даатгалаар хөнгөлж, ЭМД-ын сангаас 378,000 төгрөг буюу 70 хувийг, иргэнээс 162,000 төгрөг буюу 30 хувийг төлүүлэхээр зохицуулсан байдаг” гэлээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд