No menu items!
HomeЭмч зөвлөж байна"Артерийн даралт ихсэх өвчнийг хянахгүй орхивол тодорхой эрхтнүүд гэмтэж, хүндрэл гардаг"

“Артерийн даралт ихсэх өвчнийг хянахгүй орхивол тодорхой эрхтнүүд гэмтэж, хүндрэл гардаг”

-

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн зүрх судлалын эмч Ц.Сумъяа артерийн даралт ихсэх өвчний талаар мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

Артерийн даралт ихсэх өвчнийг хяналтгүй орхих нь ямар эрсдэлтэй вэ?

Судасны хананд үзүүлж байгаа цусны даралт хэвийн хэмжээнээс ихсэхийг даралт ихсэх өчин гээд байгаа юм. Даралт бууруулах эмийн хяналт муу, даралт бууруулах эм уудаггүй өвчтөнүүдийн тодорхой эрхтэн гэмтэх тохиолдол ажиглагддаг.

Тодруулбал, Артерийн даралт ихсэх өвчнийг хянахгүй, даралтын эмийг уухгүй байгаагаас улбаалаад тодорхой эрхтнүүд бусад эрхтнүүдээс илүү гэмтэж, хүндрэл гардаг. Тухайлбал тархинд цус харвах, нүдний судасны өөрчлөлт өгөх, зүрх томрох, бөөрний үйл ажиллагаа алдагдах, судас хатуурах зэрэг хүндрэлийг өгдөг.

Яагаад эдгээр эрхтнүүд илүү гэмтдэг вэ?

Учир нь эдгээр эрхтнүүдийн судасны ханын онцлог буюу булчинт давхарга нь бага хөгжсөн байдаг. Өөрөөр хэлбэл тархи, нүд, бөөр гэх мэт эрхтний судасны булчинт давхарга бага хөгжсөнтэй холбоотойгоор судасны даралтыг тэсвэрлэх чадвар сул байдаг.

Эдгээрээс улбаалаад тархины судас хагарвал тархинд цус харвах, нүдний судсанд өөрчлөлт орвол хараа муудаж, бөөрний судас хатуурвал бөөрний үйл ажиллагаа алдагддаг.

Үүнээс сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

Эдгээр хүндрэлээс сэргийлэхийн тулд мэргэжлийн эмчид үзүүлээд яг тохирсон эмийг цагт нь уух хэрэгтэй. Хоёрдугаарт артерийн даралт ихсэхэд нөлөөлдөг засагдаж болох эрсдэлт хүчин зүйлээс хол байна.

Тухайлбал?

  • Давсны хэрэглээгээ багасгана
  • Өөх тосны хэрэглээг хязгаарлана
  • Тамхи, архи хэрэглэхгүй байна

Мөн дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр артерийн даралт маань тогтвортой, ихсэхгүй байна. Ингэснээр бай эрхтний гэмтэл болох тархинд цус харвах, нүдний хараа муудах, зүрх томрох, бөөрний үйл ажиллагааны алдагдал, судасны хатуурлаас сэргийлэх боломжтой.

Эх сурвалж: АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд