НҮҮР УИХ-ын гишүүн ХОМ: Б.Болор-Эрдэнэ 760 сая төгрөгийн гурван орон сууц, 285 сая төгрөгийн хадгаламжтай

ХОМ: Б.Болор-Эрдэнэ 760 сая төгрөгийн гурван орон сууц, 285 сая төгрөгийн хадгаламжтай

0
696

Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарч, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт ороод байгаа билээ.

Засгийн газраас Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар Б.Болор-Эрдэнийг томилсон. Түүний талаарх товч мэдээллийг хүргэе.

Товч намтар

Б.Болор-Эрдэнэ нь 2011 онд Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийг Олон улсын харилцааны бакалавр зэргээр, 2011-2014 онд БНСУ-ын Хандон Глобал Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэргээр, 2017 онд Английн Оксфордын Их сургуулийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгсжээ.

Ажлын туршлага

  • 2011-2012 онд Азийн хөгжлийн банкны төслийн мэргэжилтэн,
  • 2012 онд Мянганы сорилтын санд туслах мэргэжилтэн,
  • 2013 онд Дэлхийн банкны төслийн хяналт, шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн,
  • 2017 онд Их Британийн Нэгдсэн Вант Улсын Засгийн газрын Анализ шинжилгээний газар судлаач, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгуулагад гэрээт зөвлөх,
  • 2018 онд Дэлхийн банкны Австрали Улс дах салбарт гэрээт зөвлөх,
  • 2019 онд Английн Оксфордын Их сургуультай хамтарсан “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн ерөнхий зохицуулагч,
  • 2020 оноос  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Цахим хөгжлийн үндэсний хорооны ажлын албаны дарга,
  • Мөн 2020 онд Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэл Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

Хөрөнгө, орлого

Тэрээр 2022 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэл Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Түүний АТГ-т мэдүүлсэн 2021 оных нь хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцацгаая.

Б.Болор-Эрдэнэ жилийн 30 сая 567 мянган төгрөгийн орлоготой, 760 сая төгрөгийн барилга байгууламж, авто зогсоолтой гэжээ.

Мөн 188 сая төгрөгийн жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200 автомашинтай бөгөөд дотоодын банк, санхүүгийн байгууллагад 285 сая 241 төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлсэн байна.

Түүнчлэн 50 сая төгрөгийн үнэт эдлэл, 50 сая төгрөгийн газар, 69 сая төгрөгийн үнэ бүхий мал аж ахуйтай ажээ. Тэрээр Ард даатгал ХК-иас 2148ш хувьцаа эзэмшдэг байна.

2020 онд тэрээр 180 сая төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлж байсан бол 2021 онд зээлийн хэмжээ 0 төгрөг гэсэн байна.

error: Content is protected !!