Хавдар судлалын үндэсний төв бүх ажилчдадаа 3 сая төгрөг олголоо

ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ БҮХ АЖИЛЧИДДАА 3 САЯ ТӨГРӨГНИЙ МӨНГӨН УРАМШУУЛЛАЛ ОЛГОЛОО.

Улсын эмнэлгүүдийн менежментийг сайжруулж, санхүүгийн бие даасан хөгжлийг дэмжих нь иргэдэд чанартай тусламж үйлчилгээг хүргэх үндсэн нөхцөл юм. 2021 оны 3-р сараас эхлэн эмнэлгүүд ЭМД-аас гүйцэтгэлээрээ санхүүжих болсон нь үүнд томоохон дэмжлэг, эерэг үр дүнгүүдийг авчирч байна.

Хавдар судлалын хамт олон чармайн ажилласны дүнд ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэхэд шат дараалсан дараах ахицуудыг гаргаж чадлаа. Хавдар судлалын үндэсний төв нь ажлын үр дүн, гүйцэтгэлд суурилсан урамшуулалт цалинг эхний хагас жилээр тооцоолон урамшуулалт цалинг 2022 оны 7-р сарын 29-нд олгосон билээ.

Тэгвэл Хавдар судлалын үндэсний төв нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/295 дугаар тушаалаар жил бүрийн 8 дугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон баталсны дагуу жил бүр энэхүү сарын хүрээнд олон ажлууд төлөвлөн хэрэгжүүлж байгаа ба олны талархал хүлээгээд байгаа ажил нь ЯГ ОДОО АЖИЛ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА БҮХ АЖИЛЧДЫНХАА ХҮНИЙ НӨӨЦИЙН НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАН, АЖИЛЛАХ УРАМ ЗОРИГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛ ҮЛ ХАРГАЛЗАН ХҮН БҮРД 3 САЯ ТӨГРӨГНИЙ УРАМШУУЛАЛ ОЛГОСОН ЯВДАЛ ЮМ.

Мөн шат дараатайгаар үндсэн цалингаа нэмэх зорилтын дагуу дахин сувилагч, тусгай мэргэжилтэн нийт 198 ажилтанд эмнэлгийн нэмэгдэл үндсэн цалингийн 20%-ийг 2022 оны 08 дугаар сарын 01-нээс олгож эхэллээ.

Үүнээс гадна тус төвд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй хөгжлийн бэрхшээлтэй ажилтан тус бүрд 670900 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийг дэмжих багц бүтээгдэхүүнийг нэг удаа олголоо.

Иргэдэд чанартай, сайн тусламж үйлчилгээг үзүүлэхийн төлөө тогтмол цалинтай эмнэлгийн ажилтнуудыг идэвхижүүлэх, бүтээмжтэй, чанартай, үр дүнтэй хөдөлмөрлөснийхөө хэрээр үнэлэгддэг цалин урамшуулал авдаг болохын төлөө тогтолцоог бий болгохын төлөө ХСҮТ хичээн ажиллаж байна.

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!