Хууль бусаар самар түүж байгаад амиа алджээ

Төв аймгийн Эрдэнэ суманд самар түүхээр явсан 18 хүний нэг нь болох 27 настай Б зургаан метрийн өндөртэй модноос унаж амь насаа алджээ. Самар түүх хугацаа есдүгээр сарын 10-наас эхэлдэг. Гэтэл уг иргэд хууль бусаар самар түүж байгаад ийнхүү нэг нь амь эрсэдсэн байна.

Мөн өнгөрсөн онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багт оршин суух  Т, Г, Ү, О, Х, М  нар нь хулгайн замаар нууцаар самарт явж байхдаа бүхээгтэй битүү машины тэвшин дээр унтаж байгаад угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарч байсан билээ.

Тиймээс болц гүйцээгүй самар хууль бусаар түүхгүй байхыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!