No menu items!
HomeНийгэмНДШ-ийн буцаан олголт нь ороогүй бол дараах сувгуудаар дансны мэдээллээ шалгана уу

НДШ-ийн буцаан олголт нь ороогүй бол дараах сувгуудаар дансны мэдээллээ шалгана уу

-

Даатгуулагч таны дансанд шимтгэлийн буцаан олголт ороогүй бол та дараах холбоосоор нэвтрэн дансны мэдээллээ холбох, засах үйлчилгээг авна уу хэмээн НДЕГ-аас мэдээлэв.

2022 оны дөрөвдүгээр сард нэг сая төгрөгөөс доош цалин хөлс, орлоготой Нийгмийн Даатгалын Шимтгэл/НДШ/ төлөгч өөрөө төлсөн хэсгийн 50%-ийг буцаан олгох хуулийг УИХ баталсан билээ. Буцаан олголтыг он дуустал олгох бөгөөд сар бүрийн 25-наас эхлэн олгоно хэмээн холбогдох газраас мэдээлж байсан.

Харин иргэдийн 10-р сарын буцаан олголт орохгүй байгаа аж. Үүнийг НДЕГ-аас тодруулахад “НДШ-ийн 10-р сарын буцаан олголтын мөнгө өнөөдрөөс олгогдож эхэлсэн. Өмнөх саруудын буцаан олголт дансанд нь орж байсан бол асуудал байхгүй” гэсэн юм.

Хэрэв та НДШ-ийн буцаан олголтоо огт авч байгаагүй бол дараах сувгуудаар дансны мэдээллээ шалгаж, шинэчлэн баталгаажуулаарай.

https://daatguulagch.ndaatgal.mn/#/account/login

https://e-mongolia.mn/

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд