No menu items!
HomeБоловсролЛ.Энх-Амгалан: МСҮТ-ийн оюутан сар бүрийн 200,000 төгрөгийн тэтгэмжээ төгсөхдөө нийтэд нь авна

Л.Энх-Амгалан: МСҮТ-ийн оюутан сар бүрийн 200,000 төгрөгийн тэтгэмжээ төгсөхдөө нийтэд нь авна

-

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Мэргэжлийн болон, техникийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьж буй талаар мэдээлэл хийлээ.

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: Мэргэжлийн боловсролын тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Мэргэжлийн боловсролын тогтолцоо нэг хэсэг халамжийн тогтолцоо шиг болсон байсан. ХНХЯ, БШУЯ хамтран мэдээллийг нь цэгцэлж, давхцалыг арилгахаар ажиллаж байна. Сургууль бүрд 50-70 хүүхдийн хийдэл бий. 7,3 тэрбум төгрөгийн хохирол гарахаар байсан ба алдаа гаргасан хүмүүст нь хариуцлага тооцно.

Бидний хийхийг зорьж буй гол зүйл бол мэргэжлийн боловсрол болон хөдөлмөрийн зах зээлийг хооронд нь уялдуулах юм. Тэр дундаа дээд болон мэргэжлийн боловсролоо ажил олгогчдын шаардлагад нийцүүлнэ гэсэн үг. МСҮТ-ийн 2,5 жил байсныг 3 жил болгон өөрчилсөн. Учир нь 2,5 жил сурахаар насанд хүрээгүй байдаг тул хөдөлмөрийн зах зээлд орох боломжгүй байдаг.

МСҮТ, Политехникийн коллежуудын удирдлага, менежментийн тогтолцоонд чиглэсэн хуулийн төсөл өргөн барьж байна. Цаашлаад үр дүнд суурилсан санхүүжилтийг олгох юм. 200 мянган төгрөгийн тэтгэмжийг сар бүр өгдөг байсныг халж төгсөхөд нь бүгдийг нь өгөх тогтолцоо руу шилжиж байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд