No menu items!
HomeХэн юу хэлэвГ.Занданшатар: Цагийн байдал ороо бусгаа, зах зээлийн байдал тогтворгүй хүнд байна

Г.Занданшатар: Цагийн байдал ороо бусгаа, зах зээлийн байдал тогтворгүй хүнд байна

-

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл өгөв.

Тэрээр “Цагийн байдал ороо бусгаа, зах зээлийн байдал тогтворгүй хүнд байна. Хойд хил олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж хязгаарлалттай байгаагийн улмаас бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт доголдохын зэрэгцээ, Европын чиглэлийн тээвэрлэлт саатсан. Энэ нь үнийн өсөлтөд нөлөөлж байна.

Долдугаар сарын байдлаар инфляц 15.7 хувь болсон. Өмнөх сартай харьцуулахад 0.4 хувиур буурсан.

Цаашдаа экспортоо өргөжүүлэх, тэлэх, хилийн боомтын сэргэлт, гадаад худалдааны бодлогыг сайжруулах хэрэгтэй. Манай гадаад худалдаа боомтын бодлогоос авахуулаад импорт, экспорт хоёулаа зохицуулалтгүй урсгалаараа явж байна. 

Манай эдийн засаг бол худалдааны эдийн засаг. Бид хүнснийхээ 50 хувийг л хангаж байна. Гэтэл хойд хөрш 90 хувийг дангаараа хангаж байна. Тиймээс даацтай бодлого хэрэгтэй байна. Халамжийг хавтгайруулахаа больж, зорилтот бүлэгт шилжүүлье” гэлээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд