No menu items!
HomeНийгэм"Сургалтын урт хугацааны виз нь дуусаагүй оюутнууд дахин виз мэдүүлэхгүйгээр БНХАУ руу...

“Сургалтын урт хугацааны виз нь дуусаагүй оюутнууд дахин виз мэдүүлэхгүйгээр БНХАУ руу зорчих боломжтой”

-

Коронавируст халдвар /Ковид-19/-т цар тахлын улмаас БНХАУ-ын Засгийн газраас тогтоосон хязгаарлалттай холбогдуулан тус улс руу зорчиж, танхимаар хичээллэх боломжгүй байсан БНХАУ-ын их, дээд сургуульд суралцагч гадаадын оюутнууд, тэдний гэр бүлийн гишүүд 2022 оны наймдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн сургалтын урт хугацааны виз мэдүүлж, визээ авсны дараа танхимаар суралцах боломжтой боллоо.

БНХАУ-ын их, дээд сургуульд 6 сараас дээш хугацаагаар танхимаар үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй оюутнууд “Сургуульд буцаж очих тодорхойлолт”, 2022-2023 оны хичээлийн жилд шинээр элсэн орж буй оюутнууд “БНХАУ-д суралцах гадаадын оюутны визийн мэдүүлэг” /JW201 эсвэл JW202/ болон сургуулийн урилгыг авсан байх шаардлагатай.

Дээр дурдсан баримт бичгийг сургуулиасаа хүлээн авсан оюутнууд БНХАУ-ын сургалтын ангиллын /X1/ виз мэдүүлэхэд шаардлагатай бусад баримт бичгийг бүрдүүлэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн consulatemng@gmail.com  цахим шууданд илгээж визээ мэдүүлнэ.

Сургалтын ангиллын урт хугацааны виз нь дуусаагүй байгаа оюутнууд БНХАУ-ын ЭСЯ-нд дахин виз мэдүүлэхгүйгээр БНХАУ руу шууд зорчих боломжтой.

Виз мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл болон лавлагааг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас авна уу.


Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд