No menu items!
HomeЭрүүл хүүхэдЭрт илрүүлэг: Хүүхдүүдийн дунд амны хөндийн эмгэг, нүдний харааны өөрчлөлт хамгийн өндөр...

Эрт илрүүлэг: Хүүхдүүдийн дунд амны хөндийн эмгэг, нүдний харааны өөрчлөлт хамгийн өндөр байна

-

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар сайд нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхэлсэн эрт илрүүлэгт хэчнээн хүн хамрагдаад буй, ямар өвчлөлүүд бүртгэгдэж буйг танилцууллаа.

Тэрээр “272.4 мянган иргэний 170 мянга нь 0-17 насны хүүхэд бөгөөд хүүхдүүдийн дунд амны хөндийн эмгэг, шүд цоорох, нүдний харааны өөрчлөлт, шүдний гаж хөгжил хамгийн өндөр байгаа тул дараагийн арга хэмжээг төлөвлөж байна” гэдгийг хэлсэн юм.

Түүнчлэн “Үзлэгт хамрагдсан иргэдийн 51.4 хувь нь Улаанбаатар хотод, 48.5 хувь нь орон нутагт хамрагджээ. Бүс нутгаар авч үзвэл, нийслэлд Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн иргэд илүү идэвхтэй хамрагдаж байгаа бол орон нутагт Төв, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн иргэд идэвх өндөртэй байна.

Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 136,141 хүнд өвчлөл бүртгэгдсэн. Энэ нь нийт хамрагдсан тохиолдлын 57.2 хувь нь гэсэн үг. Тухайн иргэдийн дийлэнх нь буюу 66.4 хувь нь хоол боловсруулах тогтолцооны эмгэгтэй байна. Дараа нь дотоод шүүрэл, бэлгийн замын өвчлөл удаалж байна” хэмээн онцоллоо.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Т.Баярхүү: Малчдад өгсөн хандив, тусламжийн зарцуулалтыг шилэн дансанд тайлагнана

Зудтай байгаа аймгуудын малчдад туслах хандивын дансыг хаанаас авах талаар УОК-ын комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өгөв. Тэрбээр "Төрийн байгууллагууд, зарим томоохон ААН малчдад туслахаар хандивын...

Н.Баатарцогт: Тусгай хамгаалалттай бүсэд газар ашиглахтай холбоотой үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой үйлчилгээг бүрэн цахимжуулж, иргэдэд e-mongolia.mn, аж ахуйн нэгжид www.e-business.mn...

О.Оюунчимэг: Хоёрдугаар сарын 26-ны шөнө төвийн, 27-нд зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг "Өнөө өглөөний байдлаар Монгол орны нийт...

Ногоон автобусны хэрэгт холбогдсон хүмүүст яллах дүгнэлт үйлджээ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж,...

трэнд