No menu items!
HomeUncategorized85 настай загварлаг өвөө Тэцүяа

85 настай загварлаг өвөө Тэцүяа

-

Япон улсын иргэн, химийн багшаар ажиллаж байгаа тэтгэвэртээ гарсан Тэцүяа хувцас загварын ертөнцийн шинэ өнгө төрхөөр тодроод байгаа аж. Акита мужид амьдардаг ач хүү Наояа Күдогындоо зочилсон Тэцүяа өвөө олон хоног амрахдаа уйдаж эхэлжээ. Тиймээс уйдаагаа гаргах гэж ач хүүтэйгээ нийлэн сонирхолтой зураг авалт хийж цаг нөхцөөхөөр шийдсэн байна. Тэцүяа өвөө ач хүүгийнхээ этгээд сонин хувцсыг өмсөн загварлаг зураг авалт хийх санаа бодож олжээ. Зураг авалтууд гайхамшигтай болсон учир Наояа Күдо өвөөдөө Инстаграм хуудас нээн өгч, зурагнуудаас нийтэлж эхэлснээр хувцас загвар сонирхогчдын хараанд өртөж эхэлжээ. Өдгөө Тэцүяа өвөөгийн Инстаграм хуудас 95.9 мянган дагагчтай болж, манай гарагийн хамгийн загварлаг настнуудын нэг хэмээн нэрлэгдэх болжээ.

Тэцүяа өвөөгийн шинэ зургуудыг үзэхийг хүсвэл түүний Инстаграм болон Tumblr хуудсаар зочлоорой. 

А.Анар-Эрдэнэ

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд