No menu items!
HomeUncategorizedН.Бат-Эрдэнэ: Хүн амын дийлэнх хувь нь анхдагч даралт ихсэх өвчтэй байдаг

Н.Бат-Эрдэнэ: Хүн амын дийлэнх хувь нь анхдагч даралт ихсэх өвчтэй байдаг

-

АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн зүрх судлалын эмч Н.Бат-Эрдэнэ цусны даралт ихсэх өвчний талаар мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.


Цусны даралт ихсэх өвчний талаар дэлгэрэнгүй тайлбарлана уу?

Цусны даралтыг дор хаяж хоёр удаагийн хэмжилтээр хэмжихэд дээд даралт 130 ба түүнээс дээш, доод даралт 80 ба түүнээс дээш байвал цусны даралт ихсэх өвчин гэж үзнэ.

Цусны даралт ихсэлтийг анхдагч, хоёрдогч мөн шинж тэмдгийн болон жирэмсний үеийн гэх мэтээр ангилж болно. Нийт хүн амын дийлэнх нь буюу 95 дээш хувь нь анхдагч даралт ихсэх өвчтэй байдаг.

Анхдагч даралт ихсэлтийн талаар тодруулахгүй юу?

Анхдагч даралт ихсэх өвчин нь бидний хэлдгээр амьдралын буруу хэв маягаас шалтгаалж үүсдэг. Тухайлбал нас, хүйс, хорт зуршлууд нөлөөдөг.

Харин хоёрдогч даралт ихсэлт /ард иргэдийн хэлдгээр бөөр, зүрхнээс үүдэлтэй/ нь тодорхой шалтгааны улмаас үүсдэг. Хоёрдогч даралт ихсэлтийн зонхилох шалтгаанд бөөрний өвчин, дотод шүүрлийн эмгэгүүд нөлөөлдөг. Мөн бидний өдөр тутам хэрэглэдэг өвдөлт намдаах эмүүд, жирэмслэлтээс хамгаалах эм зэрэг нь даралтыг ихэсгэх нөхцөлийг бүрдүүлдэг.

Тиймээс даралт нь ихэсдэг хүмүүс анхдагч уу, хоёрдогч уу гэдгээ тодруулах хэрэгтэй.

Эх сурвалж: АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд