No menu items!
HomeЭмч зөвлөж байнаА.Баттулга: Ариутгасан дурангаар халдвар дамжих үндэслэл байхгүй

А.Баттулга: Ариутгасан дурангаар халдвар дамжих үндэслэл байхгүй

-

Ходоодны өвчлөлийг дурангаар оношлох нь түгээмэл. Тэгвэл сүүлийн үед иргэдийн дунд энэ багаж нь халдвар тарааж байгаа гэх мэдээлэл газар авсан. Ингэснээр дурандуулах нь эрсдэлтэй гэсэн ойлголтыг төрүүлж цаашлаад иргэд ходоодны өвчин эмгэгээ эрт үед нь оношлуулахгүй, эмчлүүлэхгүй явах шалтгаан болж байгаа юм.

Ариутгаагүй дурангаар дамжин хеликобактер болон элэгний С, В вирус халдварлах магадлалтай. Тиймээс дурангийн ариутгалыг тусгай багаж төхөөрөмж ашиглан стандартын дагуу хийдэг байна. Ходоодны дуранг горимын дагуу халдваргүйжүүлж, ариутгасан тохиолдолд бактер, вирус дамжих ямар ч эрсдэлгүй гэж мэргэжлийн хүн тайлбарлаж байна.

“Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн дурангийн оношилгоо, эмчилгээний тасгийн эрхлэгч А. Баттулга

“Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу барууны өндөр хөгжилтэй орны ариутгалын чиглэлээр явагдаж байгаа удирдамжийг баримталж ажилладаг. Өөрөөр хэлбэл ДЭМБ-аас зөвлөдөг зөвлөмжийг бид баримталдаг. Орчин үед судлагдсан хоол боловсруулах замар дамжих магадлал бүхий бактериуд бидний одоо хэрэглэж байгаа ариутгалын бодист бүгд үхнэ. Тиймээс ариутгасан дурангаар халдвар дамжих үндэслэл байхгүй. Ариутгалыг зохих журмын дагуу хийн чанартай байлгах, угаалгын үндсэн зарчмын зөрчихгүй байх гэдэг эмч, эмнэлгийн байгууллагын хамгийн чухал асуудлын нэг.

Тиймээс иргэдийн дунд буруу мэдээлэл тархах нь маш хортой. Магадгүй өнөөдөр нэг хүн хавдартайгаа мэдэхгүй дурангаар оношлуулах байсан ч энэхүү мэдээллээс болон татгалзсанаас эрт үедээ илрүүлж 100 хувь аврагдах байсан боломж нь алдагдана гэсэн үг. Мэдээлэлд бодитой хандан зөв үнэлээсэй гэж хүсэх байна”

Эмнэлгүүд дуран, дурангийн дагалдах хэрэгслийн ариутгалыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажсан зааврын дагуу гүйцэтгэдэг. Хэрхэн халдваргүйжүүлснийг Нийслэлийн мэргэжлийн хяналтаас үе үе шалгадаг байна. НМХГ-аас шалгалт хийхэд дурангийн ариутгал, халдваргүйтгэлийн шаардлага хангаагүй эмнэлэг байсан ч зөрчлийг арилгуулжээ.

НМХГ-ын улсын ахлах байцаагч С.Отгонжаргал

“Эмнэлгүүд нөөцийн дурантай байдаг. Тиймээс үйлчлүүлэгчид цаг аван хүлээж байх хооронд өмнө нь хэрэглэсэн дурангаа угааж цэвэрлэн халдваргүйжүүлээд хийдэг. Иргэдийн дунд өмнөх үйлчлүүлэгчийн дурангаар дурандлаа гэх зөрүүтэй ойлголт байдаг ч бодит байдал дээр тийм зүйл байхгүй. Бид хяналт, шалгалтаар ходоодны дурангийн ариутгалыг зориулалтын дагуу хийж байгаа эсэхийг иргэдэд үйлчлэхэд бэлэн болсон дурангаас дээж аван шинжилдэг. Манай шинжилгээгээр нянгийн бохирдол илрэхгүй байгаа. Сүүлийн жилүүдэд бүртгэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар дээр уян дурангийн аргаар мэс ажилбар, оношилгоо хийн халдварт өртлөө гэсэн бүртгэл байхгүй” гэв.

Бохирдсон дуранг эхний ээлжинд угааж цэвэрлэх, дараа нь тус бүрээр нь автомат машинд хийж халдваргүйжүүлэх, ариутгах ингэхдээ тусгай ариутгалын шингэн ашигладаг байна. Төгсгөлд нь тусгай хийгээр үлээлгэж хатаах гэсэн дарааллаар халдваргүйжүүлэлт, ариутгалыг хийдэг байна. Энэ гурван дарааллаар ариутгагдсан багажийг дуран хадгалах саванд хийдэг.

Ариутгалыг тусгай орчинд хийдэг учир өвчтөнүүд болон эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэд тэр бүр харах боломжгүй. Тиймээс хараагүй зүйлийнхээ талаар худал цуурах нь бусдын эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг сануулъя аа. Мөн цахим орчинд баримтгүй мэдээлэл түгээхгүй байхыг хүсье.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд