No menu items!
HomeХэн юу хэлэвХэн, юу хэлэв: "Ар, өврийн хаалгаар" хүүхэд сургадаг зарим сургууль, цэцэрлэгийн бүртгэлийг...

Хэн, юу хэлэв: “Ар, өврийн хаалгаар” хүүхэд сургадаг зарим сургууль, цэцэрлэгийн бүртгэлийг ил тод хийнэ

-

Засгийн газар өнгөрөгч долдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар 2022-2023 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн бүртгэлийг хамран сургах тойргоор зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Сургууль, цэцэрлэгийн бүртгэл, хамран сургах тойргийн талаар албаны хүмүүсийн өгсөн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Л.Энх-Амгалан: “Ар, өврийн хаалгаар” хүүхэд сургадаг зарим сургууль, цэцэрлэгийн бүртгэлийг ил тод хийнэ

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: Сургуулиудын бүртгэл энэ долоо хоногоос эхэлнэ. Хамран сургах тойргоор нь сургадаггүй, “ар, өврийн хаалгаар” хүүхэд сургадаг 1, 18, 23 зэрэг 15 сургууль болон 20-оод цэцэрлэгийн бүртгэлийг нээлттэй, ил тод хийнэ. Иргэд өөрсдөө хянах боломжтой.

Ковидын халдвар тархах бодит эрсдэл байгаа. Гэхдээ хичээл сургуулийг хугацаанд нь эхлүүлнэ. Хүүхдийг заавал вакцинд хамруулсан байна гэдэг шаардлагыг тавихгүй. Амны хаалтыг зүүлгэх тал дээр эцэг, эхчүүд анхаарахыг хүсье. 1,2 сая хүүхдийн хөдөлгөөн эхлэх учраас тодорхой эрсдэлүүд бий.

Сурагчийн дүрэмт хувцасны хувьд эцэг, эхчүүдийн л сонголт, өөрсдөө зардлаа даана. Түүнээс биш цоо шинэ дүрэмт хувцастай ир гэдэг шаардлагыг тавихгүй. Үндэсний таван оёдлын үйлдвэр бий. Төрөөс нэг ч төгрөг гардаггүй. Хувийн хэвшлийн зохицуулалтаар явагддаг учраас төр 100 хувь оролцох боломжгүй, маш хүндрэлтэй.

“ЕБС-ийн хичээл есдүгээр сарын 1-нд, их, дээд сургууль болон МСҮТ-ийнх түүнээс долоо хоногийн өмнө эхэлнэ”

Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Засгийн газрын шийдвэрийг танилцуулж, мэдээлэл хийсэн. Энэ үеэр түүнээс бүх шатны боловсролын байгууллагын хичээл хэзээ эхлэхийг сэтгүүлчид тодрууллаа. 

Тэрбээр “Их, дээд сургууль болон МСҮТ-ийн хичээлийг долоо хоногийн өмнө эхлүүлнэ. Ерөнхий боловсролын сургуулийн хичээл хуулийн дагуу есдүгээр сарын 1-нд эхлэх зохицуулалттай тул энэ хугацаанд эхэлнэ.

Гэвч ачаалал өндөртэй, түгжрэлд нөлөөлдөг тодорхой байршлууд дахь 20 орчим сургуулийн хичээл эхлэх болон тарах цагийг 15-30 минутаар өөрчилнө” гэлээ.

Мөн тэрбээр “КОВИД-19-ийн халдвар дахин дэгдэх эрсдэл байна. Гэхдээ бид хичээл сургалтыг хугацаанд нь эхлүүлэх бөгөөд хүүхдэдээ вакцин хийлгэх шаардлага тавихгүй. Харин сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг амны хаалттай байлгахад эцэг эх, асран хамгаалагчид нь анхаараасай гэж хүсэж байна.

Хичээл эхлэхэд 1.2 сая хүүхдийн хөдөлгөөн эхэлдэг тул эрсдэл бий. Үүнд Эрүүл мэндийн яамтай хамтран сэрэмжлүүлгийг хүргэх болно” хэмээв.

Х.Ихмөрөн: Хамран сургах тойргоор нь хамруулахад бүртгэлийн байгууллагын үүрэг оролцоо маш чухал байна

Авлигатай тэмцэх газраас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран ажиллахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Өнөөдөр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Улсын бүртгэлийн ерөнхий газар болон дүүргүүдийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга нарыг хүлээн авч уулзан санал солилцов.

Уулзалтын эхэнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн “Жил бүр сургууль, цэцэрлэгийн элсэлттэй холбоотой маргаан гардаг. Хамран сургах тойргийн биш хүүхдүүдийг шан харамж авч, элсүүлдэг. Үүнээс болж хотын төвийн сургуулиудын анги дүүргэлтийн тоо хэтэрдэг. Авто замын түгжрэл нэмэгдэж байгаа талаар мэргэжлийн байгууллагууд онцолдог. Энэ жилээс буюу 2022-2023 оны хичээлийн жилд төрийн өмчийн сургууль, цэцэрлэгт хүүхдээ сургахдаа хамран сургах тойргоор нь хамруулахад бүртгэлийн байгууллагын үүрэг оролцоо маш чухал байна” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ. Айлчлалын үеэр тэрбээр...

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

ЕБС-ийн сургалтын агуулгатай уялдуулж, амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр нийслэлийн ерөнхий...

трэнд