ХУУЛЬ: Жирэмсний болон амаржсаны амралт, эцгийн чөлөөний тухай

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаас жирэмсний болон амаржсаны амралт, эцгийн чөлөөний талаарх заалтуудыг онцлон хүргэж байна.

-Ямар тохиолдолд жирэмсний болон амаржсаны амралт авах эрхтэй вэ?

-Хүүхдээ 196 хоног тээсэн

-Жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан

-196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн

Жирэмсний болон амаржсаны амралтыг хугацааг хэрхэн тооцох вэ?

-Амралтыг 120 хоногоор тооцно

-Ихэр хүүхэд төрүүлсэн бол 140 хоног

-Ээлжийн амралт давхар олгохгүй

-Хүүхэд асрах чөлөөг ямар тохиолдолд олгох вэ?

-Жирэмсний болон амаржсаны амралтын хугацаа дуусахад өөрийн хүсэлтээр хүүхэд асрах чөлөөг авч болно

-3 хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг хүсэлт гаргасан

-3 хүртэлх насны хүүхэд үрчлэн авсан эцэг, эх хүсэлт гаргасан

Нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхийн аль нэг нь хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнд хүүхдийг нь 60 хоногтой болтол хугацаагаар дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжтэй чөлөө олгоно.

Хүүхэд асрах чөлөө нь дууссан, эсхүл дуусаагүй боловч ажилтан хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй.

Хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол адил чанарын өөр ажлын байранд ажиллуулна.

ЭЦГИЙН ЧӨЛӨӨ

-Ажлын 10-аас доошгүй өдрийн чөлөө олгох

-Уг хугацааны дундаж цалин хөлс, олговор олгоно

-Жирэмсний болон амаржсаны амралт авах ажилтны хуульд заасан бусад эрх:

-Ажил олгогчтой тохиролцож, ажил үүргээ гэрээсээ цахимаар хийх

-Томилолтоор ажиллахгүй байх

-Хөдөлмөр эрхлэлтийн хугацааг нь цуцлахыг хориглоно

-Хүүхэд хөхүүлэх, асрах завсарлагын цаг авах

-Ажил олгогч ажилтныг хүүхдээ хөхүүлэх өрөөгөөр хангах үүрэгтэй.

Хууль зүйн үндэсний хүрээлэн