No menu items!
HomeБоловсролСургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, тэтгэлэгт хамрагдах бол дараах баримт бичгийг бүрдүүлнэ

Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, тэтгэлэгт хамрагдах бол дараах баримт бичгийг бүрдүүлнэ

-

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 264 дүгээр тогтоолын хүрээнд Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын диплом, бакалавр, магистр, докторын боловсрол эзэмших өдрийн ангид суралцаж байгаа Монгол улсын иргэнд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, тэтгэлгийг Боловсролын зээлийн сангаар дамжуулан олгоно.

Бүрдүүлэх материалын жагсаалт:

Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжид хамрагдах шаардлага хангасан суралцагч сургуульдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж хамрагдана.

  1. Бүтэн өнчин суралцагч:

– Өргөдөл

-Төрсний гэрчилгээ

-Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж

-Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар

-Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт

-Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх

-Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт

-Бүтэн өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсныг гэрчлэх бичиг баримт

2. Бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагч:

-Өргөдөл

-Төрсний гэрчилгээ

-Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж

-Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх

-Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт

-Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар

-Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт

-Суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй бол хувь тогтоосон акт

3. Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч:

-Өргөдөл

-Төрсний гэрчилгээ

-Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж

-Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх

-Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт

-Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар

-Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт

-Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бол эцэг, эхийн хувь тогтоосон акт

4. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч:

-Өргөдөл

-Суралцагчийн болон хөдөлмөрийн чадвар алдсан ах эгч, дүүгийн төрсний гэрчилгээ

-Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж

-Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх

-Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт

-Эцэг эх, асран хамгаалагч, хөдөлмөрийн чадвар алдсан гишүүний болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар

-Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт

-Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн гишүүнтэй бол хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүний  хувь тогтоосон акт

5. Төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийн 70 хувь, 750-аас дээш оноо авсан бол сургалтын төлбөрийн 100 хувь:

-Өргөдөл

-Суралцагчийн төрсний гэрчилгээ

-Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар

-Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж

-Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх

-Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт /2.8 дээш/

-Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт

6. Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн:

-Өргөдөл

-Тухайн өрхөөс бакалаврын зэргээр суралцаж буй суралцагчдын төрсний гэрчилгээ

-Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж

-Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх

-Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт

-Эцэг эх, асран хамгаалагч, тухайн өрхөөс бакалаврын зэргээр суралцаж буй суралцагчдын иргэний үнэмлэхийн хуулбар

-Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт

-3 ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт

7. Цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч:

-Өргөдөл

-Суралцагчийн төрсний гэрчилгээ

-Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж

-Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх

-Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт

-Эцэг эх, асран хамгаалагч, суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар

-Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын цаа маллан амьдарч буйг тодорхойлсон дэмжих тодорхойлолт

-Цаатан тэтгэмжийн дэвтрийн хуулбар

8. Төрийн өмчийн дээд боловсролын байгууллагад сувилагч мэргэжлээр дипломын болон бакалаврын хөтөлбөрт элсэгч элсэлтийн ерөнхий шалгалтад 501-ээс дээш оноо авсан бол:

-Өргөдөл

-Суралцагчийн төрсний гэрчилгээ

-Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж

-Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх

-Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт /2.8-3.0 хүртэл оноотой бол 70%, 3.0  дээш бол 100%/

-Эцэг эх, асран хамгаалагч, суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар

Тэтгэлэгт хамрагдах шаардлага хангасан суралцагч сургуульдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж хамрагдана.

1. Багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд амжилттай суралцаж байгаа хөдөө, орон нутагт багшлах дадлага гүйцэтгэх суралцагчид тухайн сургуулийн нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 30 хувьтай тэнцэх хэмжээний амьжиргааны зардал:

-Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар

-Элссэн сургуулийн тодорхойлолт

-Багшлах дадлагын удирдамж

-Дадлага хийсэн тухай тодорхойлолт

-Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх

2. Оршин суугаа газраасаа 500км болон түүнээс хол байршилтай их, дээд, коллежид зохих журмын дагуу элсэн суралцагсдын өвлийн амралтаар орон нутаг руугаа явсан, ирсэн 2 талын зардал олгох:

-Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар

-Суралцаж буй сургуулийн тодорхойлолт

-Явсан, ирсэн билет /авто тээврийн үндэсний газраас батлагдсан, тамга тэмдэг бүхий/

-Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх

3. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн

-БШУЯ-ны сайдын тушаалтай суралцагч

-Суралцагчийн пасспортын хуулбар

-Сургуулийн тушаал

-Оршин суух үнэмлэхний хуулбар

-Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх

-Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд