“Хамрын дусаалгыг дур мэдэн удаан хэрэглэх нь эмийн шалтгаант ринит үүсгэдэг”

УБ Сонгдо эмнэлгийн эмч нар “Сонгдо” подкастаар дамжуулан иргэдэд хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг хүргэдэг билээ. Тус эмнэлгийн Чих, хамар, хоолойн эмч М.Цэндсүрэн “Харшлын гаралтай хамар битүүрэх өвчнийг хэрхэн зөв эмчлэх вэ?” сэдвээр зөвлөгөө өгснийг сийрүүлэн хүргэж байна.

Тэрбээр, “Сүүлийн жилүүдэд чих, хамар, хоолойн өвчлөл, ялангуяа харшлын гаралтай хамрын битүүрэл нэлээд ихэссэн. Энэ нь агаарын бохирдол, хүн амын бөөгнөрөл, нягтаршил, орчны агаарын тэнцвэргүй байдал, төрөл бүрийн химийн бодисын хэрэглээ ихэссэнтэй холбоотой юм.

Хамар нь амьсгалах, үнэрлэх, хамраар орж буй агаарыг бүлээгсгэх, шүүх, дамжуулах үүрэгтэй эрхтэн юм. Хүний хамарт хамрыг тойрсон дөрвөн хос буюу 8 дайвар хөндий байдаг. Тэдгээр нь духны хөндий, maxillary хөндий, элхэгийн хөндий, суурийн хөндий юм.

Хамраар чөлөөтэй амьсгалж, хамрын дайвар хөндийнүүд агаарын агаарын солилцоонд орж байх ёстой. Хамар удаан хугацаанд битүү явсантай холбоотойгоор эдгээр дайвар хөндийнүүдэд агаарын солилцоо явагдахгүй, улмаар салст, шүүрэл хуримтлагдаж хүндрэлүүд үүсдэг.

Хэвийн нөхцөлд хамрын самалдаг болон таславчийн хооронд тодорхой хэмжээний зайтай байна. Харин харшлын гаралтай хамрын битүүрлийн үед самалдаг хөөж хавагнан таславчинд тулдаг учраас агаарын урсгалд саад учирдаг. Энэ тохиолдолд хүмүүс олон төрлийн дусаалгуудыг хэрэглэдэг. Зарим нь тохирсон, зарим нь эмгэг жамын хувьд огт тохиромжгүй дусаалгууд бий.

Зарим дусаалгыг удаан хугацаанд хэрэглэх нь эмийн шалтгаант ринит үүсгэдэг. Тийм учраас аль болох дусаалга хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд эмчийн заавраар яг тохирсон дусаалгыг тохирох хугацаанд хэрэглэж, эмийн шалтгаант ринит буюу хамрын үрэвсэл үүсэхээс сэргийлээрэй.

Хамрын самалдгийг агшаах үр дүнтэй арга нь самалдгийн урд төгсгөлд тариа тарих юм. Тариа нь үрэвсэл харшлын эсрэг маш үр дүнтэй үйлчилгээ үзүүлдэг” гэлээ.

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!