No menu items!
HomeБоловсролБШУЯ: Бүртгүүлсэн хүүхдийг гэрт нь хамгийн ойр цэцэрлэгт хуваарилна

БШУЯ: Бүртгүүлсэн хүүхдийг гэрт нь хамгийн ойр цэцэрлэгт хуваарилна

-

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах эхний ээлжийн бүртгэлийн хүсэлтийг энэ сарын 10-24-ний хооронд цахимаар хүлээн авсан. Нийт 111 мянган 542 хүүхэд бүртгүүлжээ.

Цэцэрлэгт хуваарилсан талаарх мэдээлэл эцэг эхчүүдэд дараах гурван сувгаар хүргэнэ. Үүнд:

  • E-Mongolia систем
  • Үндэсний цахим шуудан
  • Эцэг эхийнх нь бүртгэлтэй гар утасны дугаарт зурвасаар мэдээлэл тус тус очно.

Хэрвээ “Хүсэлтийг судалж байгаа” гэсэн төлөвтэй байвал сандралгүй, төлөв өөрчлөгдөхийг хүлээгээрэй. Таны хүүхдийг тун удахгүй харьяа оршин суугаа хаягийнх нь дагуу цэцэрлэгийг хуваарилах болно.

Монгол Улсын Засгийн газраас энэ жил хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахаар төлөвлөж байгаа тул эхний ээлжийн бүртгэлээс хоцорсон эцэг эхчүүд 2022 оны 09 дүгээр сарын10-25 болон 2022 оны 10 дугаар сарын 03-24-ний хооронд цэцэрлэгийн бүртгэлийг дахин зарлах юм.

Мөн цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой иргэдээс ирж буй түгээмэл асуултад БШУЯ-наас дараа хариултыг өгчээ. Үүний дотор “Бүртгүүлсэн хүүхдийг аль цэцэрлэгт хэрхэн хуваарилах вэ” гэсэн асуултад “гэрт нь хамгийн ойр цэцэрлэгт хуваарилна” гэсэн байна.

Мөн “Эцэг, эх хоёр нь өөр хаягтай бол хүүхдээ хэнийх нь хаягаар бүртгүүлэх вэ?” гэсэн асуултад “бүртгэл хүүхдийн хаягаар хийгдэнэ” гэсэн хариу өгчээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд