No menu items!
HomeХэн юу хэлэвХэн, юу хэлэв: Нийслэлийн аль цэцэрлэгт хуваарилагдсаныг наймдугаар сарын 26-наас мэдээлнэ

Хэн, юу хэлэв: Нийслэлийн аль цэцэрлэгт хуваарилагдсаныг наймдугаар сарын 26-наас мэдээлнэ

-

Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой асуудлаар холбогдох яам, хүмүүсийн өгсөн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Л.Энх-Амгалан: Монгол Улсад сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халлаа

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: Монгол Улсын хэмжээнд өнөөдөр цэцэрлэгийн насны 303,000 хүүхэд байгаагаас нийслэлийн хэмжээнд 2-5 настай 141,000 хүүхэд байгаа юм.

Үүнээс нийслэлийн цэцэрлэгүүд 102,000-г нь хүлээн авах суурин хүчин чадалтай бөгөөд 2022-2023 онд 106,000 хүүхдийг цэцэрлэгт сургах боломжтой байв. Ингэхээр сугалаанд оролцож, цэцэрлэгийн гадна үлддэг 34,000 орчим хүүхэд байсан.

Тэгвэл өнөөдөр хэн азтай, мөнгөтэйгийнх нь хүүхэд цэцэрлэгт ордог байсан тогтолцоог үгүй болгосон. Албан ёсоор Монгол Улсад сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халж байгаа эхний алхам болж байна.

Жил бүр цэцэрлэгийн хүртээмж төвийн зургаан дүүрэгт хүндрэлтэй байв. Харин өнөөдөр Сүхбаатар дүүрэг цэцэрлэгийн хүртээмжийг 100 хувь шийдсэн буюу цэцэрлэгийн насны бүх хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх боломж бүрдлээ.

Мөн Чингэлтэй, Багахангай, Багануур дүүрэг есдүгээр сарын 1-н болон аравдугаар сарын 15-н гэхэд цэцэрлэгийн насны бүх хүүхдээ хамруулах боломж бүрдсэн.

Цэцэрлэгт хамрагдаж чадалгүй цоожтой хаалганы цаана

  • таван настай 3,500
  • дөрвөн настай 3,600
  • гурван настай 3,572 хүүхэд,
  • хоёр настай 23,780 хүүхэд үлддэг байсан. Тухайн хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулахад бид хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.

Ингэхдээ, энэ хичээлийн жилд цэцэрлэгийн зориулалтаар 92 байрыг түрээсэлж байгаа буюу өмнө нь цэцэрлэгээр ажиллаж байсан орон сууцны нэг давхрын байруудыг түрээслэх гэрээ хийсэн. Эдгээр байруудад есдүгээр сарын 1-н гэхэд 9,850 хүүхдийг авах боломжтой боллоо.

Мөн хувийн цэцэрлэгт нэмэлтээр хүүхэд элсүүлэх бодлого барьж байна. Ингэхдээ, хамран сургах тойргийнхоо хүүхдийг элсүүлсэн тохиолдолд хувийн цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг нь төрийн өмчийн цэцэрлэгүүдээс хоёр дахин нэмж өгч, хоолны зардлыг нь дааж байгаа. Ингэснээр хувийн цэцэрлэгүүд нэмж 10,272 хүүхдийг авахаар гэрээ хийсэн.

Улсын 39 цэцэрлэг шинээр 3,800 хүүхэд нэмж элсүүлэх бөгөөд алслагдсан хороодын дөрвөн гэр цэцэрлэгт 240 хүүхэд нэмэлтээр элсүүлнэ.

Т.Ням-Очир:Цэцэрлэгийн бүртгэлээс хоцорвол ес, аравдугаар сард дахин бүртгүүлэх боломжтой

Нийслэлийн Боловсролын газрын дарга Т.Ням-Очир: Нийслэлийн цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийн үйл ажиллагаа маргааш e-mongolia.mn цахим системд хүсэлт хүлээн авахаар эхэлнэ. 2-5 настай хүүхдүүд, ялангуяа 3, 4, 5 настай хүүхдүүдийг эхний ээлжинд 100 хувь цэцэрлэгт хамруулах бодлогыг баримталж байна.

2017.01.01-ний өдрөөс 2020.12.31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг бүртгэнэ. Нийслэлийн иргэн оршин суугаа хаягаа баталгаажуулсан байх шаардлагыг тавьж байгаа. Байр түрээсэлдэг иргэд түр оршин суугчийн баталгаажилтийг хийлгэсэн байх шаардлагатай.

Цахим бүртгэлийг гурван үе шаттайгаар зохион байгуулна. Тодруулбал,

-Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүсэлт хүлээн авах хугацаа- 2022.08.10- 08.24,

– Хүсэлтийг хүлээн авч цэцэрлэгт хуваарилах хугацаа- 2022.08.25- 08.26,

– Элсэн орсон суралцагчдын бүртгэлийг баталгаажуулах хугацаа 2022.08.26- 09.09-ний хооронд байхаар зохион байгуулна.

Магадгүй энэ үед хөдөө орон нутагт томилолттой, гадаад зорчсон, хаягийн бүртгэл маргаантай иргэд байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас дараагийн бүртгэл есдүгээр сарын 10-аас нээгдэнэ. Бүр боломжгүй бол аравдугаар сард бүртгэл нээгдэнэ.

Өөрөөр хэлбэл нэг удаагийн бүртгэл хийж, нэг удаагийн хаалтаар хүүхдүүдэд ялгавартай хандахгүй. Тодорхой үе шаттай зохион байгуулж, боломжийг бий болгоно. Маргааш бүртгэл нээгдэнэ гээд уралдах шаардлагагүй. Түрүүлж бүртгүүлсэн хэн нэгэнд давуу тал олох боломжгүй.Бүртгэл нээгдэхээр аль дүүрэгт хэдэн суудалтай, хэдэн хүүхэд хүсэлт илгээсэн талаарх мэдээлэл иргэдэд нээлттэй харагдана.

Нийслэлийн аль цэцэрлэгт хуваарилагдсан талаарх мэдээллийг 2022.08.26-наас хойш бүртгэлтэй утасны дугаар мессежээр мэдээлнэ

БШУЯ: Цэцэрлэгт бүтгүүлэх хүүхдүүд ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэг дээр очиж, дэмжих багийн тусламжтайгаар хүсэлтээ илгээлгэх боломжтой. (Хүүхдийн болон асран хамгаалагчийн бичиг баримт шаардлагатай)

-Хэрэв хүүхдийн асран хамгаалагч /Өвөө, эмээ, ах, эгч гэх мэт/ тухайн үйлчилгээг авах шаардлагатай тохиолдолд өөрийн болон хүүхдийн бичиг баримтыг бүрдүүлэн өөрт ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэг дээр очиж дэмжих багийн тусламжтайгаар хүсэлтээ илгээлгэх боломжтой юм.

– Эцэг эхчүүд e-mongolia.mn системийн “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” үйлчилгээгээр “Одоо суралцаж байгаа цэцэрлэгт үргэлжлүүлэн хамруулна” гэсэн сонголтыг хийж хүсэлтээ илгээснээр таны хүүхэд одоогийн сурч буй цэцэрлэгт үргэлжлүүлэн суралцах боломжтой.

– Эцэг эхчүүд e-mongolia.mn системийн “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” үйлчилгээгээр цэцэрлэгт хамруулах хүсэлтээ илгээж болно.

– Эцэг эхчүүд e-mongolia.mn системийн “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” үйлчилгээнд “Одоо суралцаж байгаа цэцэрлэгт үргэлжлүүлэн хамруулахгүй” гэсэн сонголтыг хийж хүсэлтээ илгээснээр таны хүүхдэд боломжит сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үе шаттай санал болгохыг анхаарна уу.

– Нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд Та оршин суугаа хорооны улсын бүртгэлийн ажилтанд хандаж 2022 оны 08 дугаар сарын 24-ний 17:00 цагаас өмнө хаягийн шилжилт хөдөлгөөнөө хийсэн байх шаардлагатай.

– Хэрвээ өмнө нь хувийн цэцэрлэгт явж байсан, тухайн цэцэрлэг нь хүлээн авах бол хаягийн шилжилт шаардлагагүй.

– Нийслэлийн аль цэцэрлэгт хуваарилагдсан талаарх мэдээллийг 2022.08.26-наас хойш бүртгэлтэй утасны дугаар мессежээр мэдээлнэ.

БШУЯ: Цэцэрлэг, сургуулийн элсэлтэд вакцин хийлгэсэн байх шаардлага тавихгүй

Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой иргэдээс ирж буй түгээмэл асуулт, хариултыг Боловсрол шинжлэх ухааны яамнаас танилцууллаа. 

Үүний дотор “Хүүхдээ цэцэрлэгт өгөхөд заавал вакцин хийлгэсэн байх ёстой юу” гэх эцэг, эхчүүдийн асуултад “Цэцэрлэг, сургуулийн элсэлтэд вакцин хийлгэсэн байх шаардлага тавихгүй” хэмээн тус яамнаас мэдээллээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд