А.Энхтуул: Шатрын олимпийн үеэр Францын өмнөөс тоглох урилга авлаа

0
184

Энэтхэгийн Ченнай хотод 12 хоногийн турш үргэлжилсэн 44 дэх удаагийн Шатрын олимпиад 2022.08.09-нд өндөрлөлөө. Тус олимпиадад манай улсын эрэгтэй баг 188 багаас 35 дугаар байрт, эмэгтэй баг 162 багаас 15 дугаар байрт шалгарсан юм.

Тус олимпиадад 1-р ширээнд дэлхийн шилдэг шатарчидтай өрсөлдөж, ТОП 20-д багтсан их мастер А.Энхтуул цахим хуудаснаа шатрын олимпийн үеэр Францын өмнөөс тоглох урилга авсан талаараа мэдээлжээ.

Энэхүү урилгыг 44 дэх шатрын олимпид оролцож байх үеэр нь албан ёсны захидлаар дамжуулан илгээсэн тухай хэвлэлүүд онцолсон байна. Хэрвээ саналыг зөвшөөрсөн тохиолдолд хамгийн эхэнд энэ 10 сард Австри улсад зохиогдох “ЕВРОПЫН ЦОМ”-ын багийн аварга шалгаруулах тэмцээнд Франц улсын нэрийн өмнөөс Филидор-Мулхаус клубыг төлөөлөн оролцох шаардлагатайг урьсан тал мэдүүлжээ.

Түүнчлэн тэрээр өнгөрсөн олимпод Япон улсын эмэгтэй шигшээ багийг дасгалжуулах гэрээ байгуулаад байсан юм.