No menu items!
HomeХэн юу хэлэвХЭН ЮУ ХЭЛЭВ: Ковидоор халдварласны дараа уушгины үйл ажиллагааг сэргээх аргууд

ХЭН ЮУ ХЭЛЭВ: Ковидоор халдварласны дараа уушгины үйл ажиллагааг сэргээх аргууд

-

Ковид19 халдвар амьсгалын замын эрхтнүүд, ялангуяа уушгинд нөлөөлж буй. Тэгвэл мэргэжлийн хүмүүс уушгины үйл ажиллагааг хэрхэн хурдан сэргээх талаар ямар зөвлөмж өгснийг эмхэтгэн хүргэж байна.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөж байна

Дархлаа дэмжих цэгэн эллэг нь тунгалагын булчирхайнууд дээр даралт өгч, цагаан эсийн тоо нэмэгдэх үйл явцыг хурдасгадаг тул тогтмол хийвэл дархлаа сайн дэмжигдэнэ. Мөн амин дэмтэй хоол хүнс хэрэглэж, сайн унтаж амарч, дасгал хөдөлгөөн хийвэл дархлаа сайн дэмжигдэнэ.

Мөн Ковид-19 өвчнөөр өвдсөн үед болон дараа амьсгалын дасгал хийх нь уушгийг нөхөн сэргээхэд тусалдаг. Амьсгалын дасгал нь стресс, сэтгэл түгшилтийг багасгахаас гадна өрцний үйл ажиллагаа, уушгины багтаамжийг сайжруулдаг. Дараах дасгалыг зөвлөе.

Эвшээгээд инээх амьсгалын дасгал

-орон дээр эсвэл сандал дээр эгц сууна,

-Гараа дээш өргөж, уртаар сунган эвшээнэ,

-өргөсөн гараа доош буулгах бөгөөд төгсгөл хэсэгт 3 секунд инээмсэглэнэ,

-1 минут давтан хийнэ.

Энэхүү дасгал нь цээжний булчинг тэлж өгснөөр өрцний хөдөлгөөнийг сайжруулна.

Шуугиантай амьсгалын дасгал

-орон дээр эсвэл сандал дээр эгц сууна,

-гараа хэвлий хажуу хэсэгт байрлуулж, амаа жимийн хамраар аажмаар амьсгал авч, хэвлий тэлж байгааг мэдрэн намуухан амьсгалах,

-уушгинд агаар дүүрсний дараа уруулаа жимийж, хамраараа “хмммм” чимээ гаргана.

Үүнийг дахин давтан амьсгалаа хамраараа авч, хамраараа гарган нэг минут хийнэ.

“Удаан хугацаанд хэвтэж болохгүй”

Ковидын халдвар авсан үед хэдийгээр бие махбод ядарч, сульдсан ч удаан хугацаанд хэвтэх нь муу үр дагавартай аж. Тодруулбал, удаан хугацаагаар хэвтэх нь эдгэрэлтийг удаашруулдаг. Мөн ковидын халдвар болон амьсгалын замын өвчлөлийн үед хэвтээ байдалд удаан байснаар хэвтсэн тал руугаа агааржилт явагдахгүйн улмаас хэвтэж буй тал руу шүүдэс ялгарч, уушгины тэр хэсэгт хатгаа үүсэх сөрөг нөлөөтэй аж. Тиймээс аль болох босоо тэнхлэгт байх нь чухал гэдгийг мэргэжилтэн онцолж байна.  Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн, анагаах ухааны доктор Б.Цэнджав Ковидын халдварын дараах сэргээх засахын бас нэг чухал дасгал бий. Ядрах хам шинжийг удаан үргэлжлэхгүй, үлдэцгүй эмчилэхийн тулд удаан хэвтэж болохгүй. Ковидын халдварын үед ядраад байна, сульдаад байна гээд удаан хугацаанд хэвтээ байрлалд байх нь бас хор нөлөөтэй, эдгэрэлтийг удаашруулдаг. Гар, хөлийн булчинг оролцуулсан бага римтмтэй дасгал хөдөлгөөн хийснээр булчинд хүчил төрөгчийн хэрэгцээ бий болж, цусны эргэлт, агаарын солилцоо нэмэгдэнэ. Халдвар авсныхаа дараа биеийн хүчний ачааллыг тохируулах шаардлагатай. Залуучууд ачаалал хэтрүүлсэн фитнессийн дасгалуудыг хийж байна. Энэ буруу” гэсэн юм.

“Эрүүл агаарт гарах нь маш чухал”

Цэргийн төв эмнэлгийн хүүхдийн эмч Ц.Буянхишиг:

Ерөнхийдөө хүүхдийн дархлаа маш их суларч байгаа. Тиймээс халдвар авсны дараа өөр ямар нэгэн өвчлөлд өртөх магадлал өндөр байна. Уушги хүндээр өвчилсөн тохиолдолд эмгэг үлдэнэ, фиброз, уушгины хатуурал үүсч болзошгүй. Ер нь найман наснаас дээш хүүхдүүдэд уушги үрэвсдэг тохиолдол гарч байна. Эмчлэгдээд гарсны дараа наад зах нь сарын хугацаанд үрэвсэл нь дарагдаж бүрэн эдгэрэх боломжтой. Тухайн хүүхэд цаг ямагт эрүүл агаарт байх нь л хамгийн чухал нөлөөтэй. Хоол унданд нь маш сайн анхаарч, дандаа амин дэмтэй, витаминлаг хоол өгөх хэрэгтэй. Мөн цэвэр агаар чухал. Агаарт сайн гаргах хэрэгтэй. Тэгэхдээ дааруулж болохгүй, дулаан хувцаслах зэрэг маш нарийн анхаарах шаардлагатай.

UBN.mn, 2021.07.05

“Доошоо эсвэл хажуу байрлалаар унтах нь уушгины үйл ажиллагаа илүү хурдан нөхөн сэргэхэд ач тустай”

COVID-19-өөр өвдөөд эдгэрсний дараа баримталбал зохих зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

1. Амин дэмээр баялаг хоол хүнс, шингэн зүйл сайн хэрэглээрэй

2. Хэрэв та өвдөхөөсөө өмнө тамхи татдаг байсан бол эдгэрснийхээ дараа тамхинаас татгалзаарай. Архи согтууруулах ундаанаас мөн адил татгалзаарай.

3. Сандал дээр суугаад гүнзгий амьсгал авч гаргах амьсгалын дасгал хийж уушгины үйл ажиллагаагаа дэмжээрэй.

4. Ажил амралтын зохицуулалт хийж хангалттай амарснаар хурдан эдгэх боломжтой. Өөртөө хэт их ажлын ачаалал битгий өгөөрэй.

5. Хэвтэж эсвэл унтаж байхдаа доошоо эсвэл хажуу байрлалаар унтахыг хичээгээрэй. Ингэснээр таны уушгины үйл ажиллагаа илүү хурдан нөхөн сэргэхэд ач тустай

6. Хэрэв танд КОВИД-19-тэй холбоотой эрүүл мэндийн асуудал байвал нэгдсэн лавлах 119 эсвэл харьяа өрхийн эрүүд мэндийн ажилтнаас зөвлөгөө мэдээлэл аваарай.

7. Ханиаж найтаахдаа ам, хамраа таглаж бусдад халдвар дамжихаас сэргийлээрэй

8. Алхах , суниах, иог хийх өөрийн биеийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөнийг хийж хэвшүүлээрэй.

“Чацарганы бүлээн шүүс уушгийг төлжүүлэх, уушгины тамирыг сайжруулах тустай”

НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Лхагважав дараах зөвлөмжийг хүргэжээ.

Тэрбээр, “Уламжлалт анагаах ухааны үүднээс амт голлосон идээ ундааг зөвлөдөг. Үүнд үхэр, хонины махтай шөлтэй хоолыг түлхүү хэрэглээрэй. Ковид-19 халдварын бай эрхтэн нь уушги. Уушгинд сайн Дарвү5 гэж тан бий. Түүний үндсэн найрлагын 80 хувь нь чацарганаас бүрддэг. Байгалийн зэрлэг чацарганы бүлээн шүүс уух нь уушгийг төлжүүлэх, уушгины тамирыг сайжруулах тустай. Тиймээс байгалийн аньс, чацарганы шүүсийг бүлээнээр нь ууж хэрэглээрэй” гэлээ.

НЭМҮТ, 2022.04.22

“Халдвар хүндэрч уушгинд нөлөөлсөн үед үхэр, хонины махтай шөлийг зөвлөе”

Уламжлалт Анагаах Ухаан, Технологийн Хүрээлэнгийн Эмнэлгийн тэргүүлэх зэргийн эмч Г.Жаргалсайхан “Ямар ч ханиад, коронавируст халдвар эхэндээ хоолой хөндүүрлэж өвдөх, хамрын угаар шархирах, шингэн нус гоожих, толгой өвдөх зэрэг шинжүүдээр илэрдэг. Энэ үед хонь, үхрийн махны шөлөнд цагаан гаа, сармис хийж хэрэглэх хэрэгтэй. Мөн ханиад, халдварын эхэн үед бантан, гурилтай шөл, ясны шөл зэрэг тэгш чанартай, шингэц сайтай хоол хүнс, ширгээсэн ус, буцалсан бүлээн ус, зөгийн балтай ус, аарц, үзэм, чацарганы шүүс уух хэрэгтэй.

 Харин хүйтэн ус, хоол цай, будааны зутан хэрэглэхийг цээрлэнэ. Шар болон цагаан будаа нь хүйтэн чанартай, хийг ихэсгэдэг хоол ундны төрөлд багтдаг.

Халдвар хүндэрч уушгинд нөлөөлсөн үед үхэр, хонины махтай шөлийг бууцай, юуцай, яншуй зэргээр амтлан чанаж, халуун бүлээнээр нь идэх, мөн гоньд, цагаан гаа, задь, лишь, үсү зэргээр амталж жигнэсэн бууз, банш идэх, улаан буудайн гурилан бүтээгдэхүүн хэрэглээрэй.

Харин ямаа, загасны мах, будаа халуун орны үрийн зүйлс, зутан шөл хэрэглэхийг цээрлэнэ. Эдгээр нь сэрүүн чанарын хүнс юм. Шингэц сайтай хэдий ч шим тэжээл багатай тул тухайн өвчний үед хэрэглэхэд зохисгүй гэж үздэг.

Халдварлаад эдгэрсний дараа ядарч сульдах, ханиалгах, цээж давчдах зэрэг шинжүүд удаан хугацаанд үргэлжилж байна. Тиймээс хий дарах идээ, ундааг голчлон зөвлөж байна. Үүнд, шар тос, арвайн гурил, шар будаатай цай, ээзгий, бяслаг, өрөм, зөөхий, хайлмаг зэрэг багтана” гэлээ.

шинэ мэдээ

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ. Айлчлалын үеэр тэрбээр...

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

трэнд