No menu items!
HomeБоловсролБүтээлч хүүхэд асуудал ихтэй байдаг

Бүтээлч хүүхэд асуудал ихтэй байдаг

-

“Гүүгл(Google)” компанийг хамтдаа үүсгэн байгуулсан Сергей Брин (Sergey Brin) болон Ларри Пэйж (Larry Page) хоёрт нийтлэг тал маш их байдаг. Юуны өмнө тэд 27 настай нас чацуутангууд бөгөөд хоёулаа Еврей хүн юм. Хоёулангийнх нь эцэг их сургуулийн багш харин эх нь шинжлэх ухааны эрдэмтэн байсан байна. Мөн хоёулаа Монтессори (Montessori) бага сургуулийг төгссөн. Багш хичээлийг удирдах биш хүүхдүүд өөрсдөө сургалтын хэрэгсэл ашиглан хичээлийг удирдах нь Монтессори (Montessori) сургуулийн боловсролын онцлог байв. “Хэн нэгэн ингэж тэгэж хий гэж огтхон ч бусдыг захиргаадаж болохгүй. Хүн өөрийнхөө амьдралын замыг өөрөө зурах хэрэгтэй. Монтессори (Monterssori) сургууль сурагчдад “Сонирхон мэдэхийг хүсэж байгаа зүйлийнхээ талаар байнга асууж лавлаж байх хэрэгтэй” гэж заадаг байна. Сергей Брин (Sergey Brin), Ларри Пэйж (Larry Page) хоёр Монтессори (Montessori) сургуульд сурч байхдаа өөрсдийн хийхийг хүссэн зүйлээ дураараа хийх эрх чөлөөг харин ч нэг сайн эдэлсэн байна.

Сергей Брин (Sergey Brin), Ларри Пэйж (Larry Page) хоёр ахлах сургуулиа төгсөөд Стэнфордийн их сургууль (Stanford University)-д элсэн орсон байна. АНУ-ын өгүүлэл бичигч Кэн Аулетта (Ken Auletta)-гийн бичсэн “Googled” номонд бичсэнээр Стэнфордийн их сургуульд энэ хоёр сурагчийн удирдагч багшаар ажиллаж байсан Разив Мотвани багш хоёр сурагчийн онцлогийг “Яагаад?(Why)” гэсэн ганцхан үгээр илэрхийлсэн байдаг. Сергей Брин (Sergey Brin), Ларри Пэйж (Larry Page) хоёртой нас чацуу “Гүүгл(Google)” компаний нэгэн ажилтан “Энэ хоёр залууд ямар ч дүрэм журам, систем гэсэн зүйл байдаггүй. Тиймээс өөрсдийнхөө хийхийг хүсэж байгаа зүйлийг хийж байж сая нэг сэтгэл санаа нь амардаг. Ямар нэгэн зүйлийн талаар асууж лавлан сайтар тунгаан бодох арга барилаар боловсрол эзэмшсэн хүмүүс. Жишээ нь зураг зурахыг хүссэн үедээ зураг зурж хийхийг хүссэн зүйлээ хийдэг Монтессори (Montessori) сургуулийн сурагчидтай адилхан хүмүүс” гэж хэлсэн байна.

Нэг ёсондоо эдгээр залуус нэг хэв маягт баригдан тогтоосон дүрэм журам, ерөнхий ухагдахуун ойлголтоор аливаа зүйлийг бодож сэтгэх байдлаас татгалзан бүхий л зүйлийн талаар бусдаас асууж лавлан ойлгож ухаардаг бүтээлч зан чанартай хүмүүс байсан гэсэн үг юм. “Гүүгл(Google)” компани шинээр ажилчид сонгон шалгаруулж авахдаа өвөрмөц ярилцлагын арга барилыг ашиглан сонгодог бөгөөд энэхүү ярилцлаганд орж байгаа хүмүүс ч гэсэн бусдаас өөр сонин хачин үзэл бодолтой гаж хүмүүс байдаг. Жишээ нь Брин нэг удаа компаний гэрээ хариуцсан өмгөөлөгчийн албан тушаалд ажилтан сонгон шалгаруулахдаа өгсөн даалгавар нь “Ад чөтгөрт миний сүнсийг зарах” гэсэн сэдвээр 30 минутын дотор гэрээ боловсруулах даалгавар байсан байна. Их сургуулийн орчин шиг тохижуулж янзалсан Силикон Валли (Silicon Valley)-д байдаг “Гүүгл(Google)” компаний толгой компани нь “Бусдын бодож үзэж байгаагүй ертөнцийг” мөрөөддөг этгээд сонин залуусын судалгааны үр дүнд 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар байгаа юм.

Ямар нэгэн шинэ бүтээл гаргана гэдэг бол бусад зүйлийг дуурайх юмуу тэр зүйлийг шинэчлэхийг хэлдэггүй. Шинэ бүтээл гаргана гэдэг бол аль хэдийн тогтсон хэв загвар, ерөнхий ойлголт ухагдахууныг эвдэж сүйтгэж буй нэг төрлийн сүйтгэх үйл ажиллагаа юм. Тийм болохоор ихэнхи зүйлд бүтээлч сэтгэлгээгээр хандан шинэ санаа гаргах амаргүй байдаг. АНУ-ын хүний тархи судлаач эрдэмтэн Григори Бэрнс(Gregory Berns) “Хуучин үзэл баримтлалыг эсэргүүцэгч (Iconoclast)” гэдэг номондоо үүний учир шалтгааныг 3 төрөлд хуваан бичсэн байдаг. Юуны түрүүнд хүний тархи дассан зүйлдээ маш дуртай дасаагүй шинэ зүйлд маш дургүй байдаг байна. Мөн хүн ямар нэгэн шинэ санаа олвол тэрийг нь бусад хүмүүс тоглоом шоглоом болгон үл тоомсорлоно гэдгээс битүүхэн айдаг байна. Хэдийгээр амжилт гаргах шинэ санаа олсон ч түүнийгээ бусдад таниулан бодит байдал болгох тал дээр ихэнхи хүмүүс муу байдаг.

Гэвч Брин, Пэйж хоёр тогтсон хэв маягт баригдалгүй байнга шинэлэг зүйлийн араас хөөцөлддөг хүмүүс байсан юм. Тэд нэгэнт тогтсон хэв маяг, дүрэм журманд баригдалгүй аливаа зүйлийн талаар бодож тунгаахдаа энгийн ухаанаар сэтгэн бодож бусдаас байнга асууж лавладаг байсан болохоор гайхалтай бүтээлч зан чанартай болж чадсан юм. Эйнштэн ч гэсэн Нобелийн физикийн ухааны шагнал авах үедээ “Хүмүүс дүрэм журмыг сахиж мөрдөхийг хамгийн чухал үнэ цэнэ гэж боддог боловч миний хувьд харин ч эсрэгээрээ дүрэм журмыг зөрчих үед бидэнд хамгийн хэрэгтэй шинэ дүрэм журам бий болдог гэж итгэдэг” гэж хэлсэн байдаг.

I Phone болон I Pod-аар мэдээлэл технологийн салбарын түүхэнд шинэ хуудас нээж чадсан “Apple” компаний захирал Стив Жобс (56 нас) ч гэсэн мөн өөрийн шинэ санааг бусдад таниулж ойлгуулах чадвартай хуучирсан хэв маяг, үзэл баримтлалыг эсэргүүцэгч нэгэн байсан юм. Жобс 2010 оны 06-р сард АНУ-ын Лос Анжелес хотод нээлтээ хийсэн “I Phone 4”-г танилцуулах нээлтийн үйл ажиллагаан дээр “Apple” компани бол зүгээр нэг энгийн техник технологийн компани биш. “Apple” компани уламжлалт нийлүүлэгчийн байр
суурьнаас ангижран “хүн”-ийг төв болгосон бүтээлч бараа бүтээгдэхүүнийг шинээр зохион бүтээж чадсан нь хүмүүнлэгийн тал дээр анхаарал хандуулан үүндээ үндэслэн технологийг холбож чадсан учраас юм” гэж хэлсэн байна.

Еврей хүмүүс бага наснаасаа эхлэн Бурхан хэмээх хийсвэр оршигч байдаг гэдэгт итгэдэг учраас төсөөлөн бодох чадвар сайн байдаг. “Хүүхдийн бодол санаа үүл шиг энэ тэнүүгээр хэрэн тэнэх хэрэгтэй” гэж Еврей хүмүүс боддог. “Хоёр Еврей хүн уулзвал 3 шинэ санаа төрөн гардаг” гэсэн үг ч байдаг. Еврей хүмүүс хоорондоо харилцан ярилцах байдлаар дамжуулан аливаа зүйлийг шийдвэрлэх арга замыг хайж олдог. Еврей хэлбэрийн боловсрол гэвэл харилцан ярилцах, хэлэлцээр хийх аргыг голчилсон боловсрол юм.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд