No menu items!
HomeХэн юу хэлэвХ.Нямбаатар: Б.Баабар гуайд хэлэхэд улсынхаа нэр хүндийг захиалгаар сэвтүүлэхээ боль

Х.Нямбаатар: Б.Баабар гуайд хэлэхэд улсынхаа нэр хүндийг захиалгаар сэвтүүлэхээ боль

-

Нийтлэлч Баабар манай улсын нүүрсний экспортын хэмжээ 50 хувиар буурсан гэж жиргэжээ. Энэ үнэн үү?

Х.Нямбаатар, Баабар нийтлэлч твиттер хуудсандаа “Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр нэрт найруулагчийн найруулсан баримтат киноны үр дүнд БНХАУ Монгол Улсаас худалдаж авдаг нүүрснийхээ хэмжээг 50 хувиар бууруулсан” гэж жиргэснийг би харсан.

Баабар гуайд хаяглан хэлэхэд, Олон улсын хямралт нөхцөл байдлын үед улс орноо бодож Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг зориуд захиалгаар сэвтүүлэх үйлдэл битгий гаргаач ээ. Засгийн газраас ямар нэг суртал ухуулгад чиглэсэн нэвтрүүлэг захиалж хийлгээгүй.

Баабар нийтлэлч Экспортын нүүрсний хэмжээ 50 хувиар буурсан гэх агуулга дурдсан. Та бүхэн Гаалийн ерөнхий газрын вэб сайтаас 2022 оны 6, 7 дугаар сарын нүүрсний экспортын биет хэмжээг хараарай. 2019 оны оргил үеийнхийг давсан хэмжээний нүүрсийг өнөөдөр экспортолж байна.

Наймдугаар сарын 3-ны өглөөний мэдээгээр Гашуунсухайтын боомтоор өчигдөр 558 тээврийн хэрэгсэл, Ханги-Мандалын боомтоор өчигдөр 228 тээврийн хэрэгсэл, Шивээхүрэнгээр 80 орчим тээврийн хэрэгсэл нүүрс БНХАУ руу гарсан гэсэн мэдээ ирсэн. Бид өглөө бүхэн боомтуудыг мэдээг харж, холбогдох арга хэмжээг авч ажилладаг.

Олон улсын харилцаа тогтворгүй байгаа энэ үед бид нэг бодлого, зорилготой байх ёстой. Улс орноо дампуураасай гэсэн хандлагаар ажиллаж болохгүй байх гэдгийг хэлье гэлээ. 

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд