З.Балдандугар: BA.4, BA.5 хувилбараар бага насны хүүхдүүд өвчилж байна

0
316

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар “Баянгол дүүргийн хэмжээнд 5-11 насны хүүхдийг дархлаажуулах ажил өнөөдрөөс эхэлж байна. Дархлаажуулалтыг 23 цэгт хийхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Сайн дурын үндсэн дээр, заавал эцэг, эхийн зөвшөөрлийн хуудас бөглүүлж байж хийнэ.

Долдугаар сарын 15-наас хойш BA.4, BA.5 гэсэн хоёр хувилбарын тархалт ихэссэн. Дүүргийн хэмжээнд 150 ортой эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Өмнөх хувилбаруудын тархалтын үед гарч байсан хүндрэлүүд харьцангуй бага байгаа ч хавсарсан суурь өвчтэй хүмүүст хүндрэл гарч байна.

Томуугийн дэгдэлт, ковидын халдвар хоёр хавсрах юм бол нөхцөл байдал ямөр болох, ямар хүндрэлүүд гарахыг хэлж мэдэхгүй байна. Энэ жилийн хувьд томуугийн дэгдэлт буурахгүй байна. Зуны улиралд харьцуангуй буурдаг ч эмнэлгүүдийн ачаалал хэвээр байна.

BA.4, BA.5-ын тархалтын хувьд бага насны хүүхдүүдийн өвчлөл их байна. Тийм учраас дархлаажуулалт хийнэ. Тун хоорондын зай нэг сар байх бөгөөд хоёр тунгаар дархлаажуулна” гэв.

Хүүхэд энэ хувилбараар өвчилсөн тохиолдолд эхний гурав хоногт хурц халуурч, ханиалгаж, гурав дахь хоногоос гайгүй болж байгаа. Мөн хэвлийгээр өвдөх, бөөлжих, гүйлгэх, шинж тэмдэг илэрч байгаа талаар ЭМЯ-наас мэдээлсэн билээ.