No menu items!
HomeЭрүүл мэнд"Нүдний болор солиулах мэс заслын төлбөрийн 25 хувийг иргэн өөрөө хариуцна"

“Нүдний болор солиулах мэс заслын төлбөрийн 25 хувийг иргэн өөрөө хариуцна”

-

Даатгуулагч-иргэний эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж, үйлчилгээний нийт зардлыг эрүүл мэндийн даатгалын сан болон иргэн хамтран төлдөг талаарх мэдээллийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хүргэлээ.

ХАМТЫН ТӨЛБӨР ГЭЖ ЮУ ВЭ?

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх тусламж, үйлчилгээний зардлын 30 хүртэлх хувийг даатгуулагч өөрөө хариуцан төлөх, үлдсэн төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахыг хамтын төлбөр гэдэг.

Хамтын төлбөр нь 12 төрлийн тусламж, үйлчилгээний 705 оношийн бүлэгт хамаарна.

Тухайлбал: Нүдний болор солиулах мэс засалд (оношийн бүлгээс хамааран) орж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан тохиолдолд нийт 1,760,000 төгрөгийн зардлаас эрүүл мэндийн даатгалын сангаас 1,320,000, иргэн та 440,000 төгрөг төлөх юм.

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд