No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил"Хүүхэд удаан хугацаагаар гар утас, зурагт үзэх нь нүдний булчингийн хэт ачаалал,...

“Хүүхэд удаан хугацаагаар гар утас, зурагт үзэх нь нүдний булчингийн хэт ачаалал, чангаралд хүргэдэг”

-

ЭХЭМҮТ-ийн эмч нарын хүүхдийн харааны эмгэгт зориулсан зөвлөгөөг сийрүүлэн хүргэж байна.

ЭХЭМҮТ-ийн Нүдний мэс заслын тасгийн их эмч, Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч Ч.Цэнгэлмаа: Сургуулийн болон сургуулийн өмнөх насны хүүхдийн хараа муудах гол шалтгаан бол харааны гажиг буюу шил зүүх асуудалтай эмгэгүүд байдаг. Хүүхэд самбар дээрхийг тод харахгүй байх, гэртээ ойрын зайд зурагт үзэх, онийж, буландаж харах, бичгийн хэлбэр нь алдагдах зэрэг шинжүүд илрэх, эцэг эхдээ энэ байдлын талаар мэдэгдэх юм бол даруй нүдний эмчид хандаж, харааны хөгжил нь зөв байгаа эсэхийг оношлуулах хэрэгтэй.

Хэрэв харааны шил зүүх шаардлагатай тохиолдолд шилээ тогтмол зүүж, нүдний эмчийн хяналтанд байх нь хамгийн чухал асуудал. Зарим эцэг, эхчүүдийн дунд шил зүүхээр хараа улам мууддаг, шил зүүгээд хараа сайжрахгүй гэдэг буруу ойлголт байдаг. Энэ бол 100 хувь буруу мэдээлэл шүү.

Хүүхдийн нүдний хараа муудаж байгааг хэрхэн мэдэх вэ?

ЭХЭМҮТ-ийн Нүдний мэс заслын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны магистр, ахлах зэргийн эмч Г.Нансалмаа: Нүдний хараа муудах нэг нөхцөл нь нүд ойрын зайд хэт ачаалласнаас болж нүдний булчин чангарч, нүд ядрах юм. Жишээлбэл, хүүхэд удаан хугацаагаар гар утас, таблет, зурагт үзэх, компьютер дээр удаан хугацаагаар суух, завсарлага авалгүйгээр удаан хугацаанд хичээл номоо давтах зэрэг нь нүдний булчингийн хэт ачаалал, чангаралд хүргэдэг учраас үүнийг эцэг, эхчүүд дэлгэцийн хэрэглээн дээр анхаараарай.

ЭХЭМҮТ-ийн Нүдний мэс заслын тасгийн зөвлөх эмч, Монгол Улсын хүний гавьяат эмч Анагаах ухааны доктор, клиникийн профессор М.Алтанхүү: Нэмэх, хасах шил зүүх хэрэгцээ хоёр нүдэнд зэрэг тохиолддог юм биш. Нэг нүд нь хэвийн, нөгөө нүд нь сул хараатай байж болно. Сайн хараатай нүдээр харж явсаар хугарлын гажигаас болоод сул хөгжиж байгаа нүдээ анхаарахгүй, хожуу эмнэлэгт хандах тохиолдол бий. Хожимдсон тохиолдолд шил зүүгээд засрах боломжгүй болдог.

Мөн хоёр тэнхлэгээр өөр өөр хугаралтай хугарлын гажиг байдаг. Босоо тэнхлэгээр нэмэх, хэвтээ тэнхлэгээр хасах шилний хэрэгцээтэй байж болно. Түүнийг суурь шилээ аваад тодорхой градусаар хоёр дахь шилийг зохицуулж өгснөөр хараа хөгжих асуудал байдаг. Хүүхдийн нүдний нарийн мэргэжлийн эмч үүнийг зөв тохируулж чадна.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд