No menu items!
HomeХэн юу хэлэвЦ.Элбэгдорж: "Тайвань бол Хятадын салшгүй хэсэг" гэсэн бодлогоо Монгол Улс тууштай баримталсан...

Ц.Элбэгдорж: “Тайвань бол Хятадын салшгүй хэсэг” гэсэн бодлогоо Монгол Улс тууштай баримталсан нь дээр

-

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн айлчлал дөхсөнтэй холбогдуулан  Хятад улс Тайванийн хоолойд цэргийн сургуулилалт хийж эхлээд байгаа. Үүнийг олон улсын ажиглагчид шууд бус халдлага гэв. 

АНУ-ын байлдааны хөлөг онгоцны үйл ажиллагааг Хятадын тэнгисийн цэргийнхэн хянаж байгаа аж. Учир нь Пелоси Тайваньд айлчлахаар бол АНУ-ын агаарын хүчин хамгаалалтын журмаар хамт нисэх талаар барууны хэвлэл мэдээлсэн аж. Өмнөд Хятадын тэнгис дэх Галт Кросс хадны ойролцоо “USS Roland Reagan” нисэх онгоц Хятадын тээгч хөлөг онгоцыг ажиглаж байсан гэх мэдээлэл мөн иржээ.

БНХАУ Тайванийг салан тусгаарласан муж гэж үздэг бөгөөд шаардлагатай бол хүчээр булаан авахаа амласан. Ерөнхийлөгч Жо Байден Баасан гаригт дарга Ши Жиньпинд Тайваний талаар анхааруулсан. 

Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж твиттер хуудастаа, “Монгол улс “Нэг Хятад”, “Тайвань бол Хятадын салшгүй хэсэг” гэсэн бодлогоо тууштай баримталсан нь дээр. Америк ч ийм байр суурьтай орон. Харин эрх чөлөө, ардчиллын төлөө бол дуу хоолойгоо өргөсөөр байх нь зөв” гэж мэдэгджээ.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд